СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Баттулгын санал болгосон Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокуророор томилогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган албан ёсоор нээгдэнэ

Парламент жилд хоёр удаа чуулганы нээлт хаалтыг хийдэг бөгөөд энэ хаврын чуулган дөрөвдүгээр сарын 05-наас долоодугаар сарын 10 хүртэл буюу хэлэлцэх асуудлаас хамаарч улсын баяр наадмын өмнөхөн хаагдах хуваарьтай.

Харин зундаа амарсан гишүүд намар буюу аравдугаар сарын 05-наас сар шинийн баярын өмнөхөн буюу ойролцоогоор хоёрдугаар сарын 10-ны орчимд засварладаг. 

Энэ хаврын чуулган өнөөдөр өглөөний 10:00 цагт төрийн ордонд нээлтээ хийх бөгөөд залгуулаад УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай.

аж. Хуулийн зохицуулалтаар парламентийн сонгуульд наймаас дээш гишүүний төлөөлөлтэй нам бүлгээ байгуулах эрхтэй. 

УИХ дахь намын бүлгүүд парламентээр хэлэлцэх асуудлын хүрээнд байх сууриа нэгтгэх хурлаа хийсний дараа байнгын хороодын хуралдаан эхэлнэ. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа байна.

Сурталчилгаа
  • 2019-04-05 18:15

    Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокуророор томилогдлоо

    Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхийлөгчөөс санал болгосон Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг гишүүдийн 85 хувийн саналаар томиллоо. 

    Б.Жаргалсайхан "Би ажлаа хүлээн авч байгаад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд олон байна. Би байнгын хорооны хуралдаан дээр болон УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултанд хариулж, нилээн олон саналууд хэлсэн. Яг энэ чиглэлээс ажлаа эхэлнэ. Гол нь ажлаа хүлээж аваагүй байна" гэлээ.

    2019-04-05 16:28

    Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан гэж хэн бэ?

    Монгол Улсын Ерөнхий прокурор бөгөөд Хууль цаазын тэргүүн зөвлөхөд тавигдах шаардлага гэж бий бөгөөд Прокурорын тухай хуулийн 45 дахь зүйлийн 4 дэхь хэсэгт заасны дагуу "хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн прокурорыг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно" гэж заасан байдаг аж. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон Банзрагчийн Жаргалсайхан нь Өвөрхангай аймагт төрсөн бөгөөд одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын тун ойрын хүн гэсэн мэдээлэл бий. 

    Б.Жаргалсайхан нь одоо Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг.

    Б.Жаргалсайхан нь

    1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
    1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
    1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

    2009-2010 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт Хэрэг эрхлэх газрын дарга
    2010-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
    2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
    2014-2016 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
    2016-2017 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт тамгын газрын орлогч дарга,
    2017-2019 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

    2019-04-05 15:50

    УИХ-ын ээлжит чуулган хуралдаж эхэллээ

    УИХ-ын хаврын чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийсэн. Чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг хуваарь хараахан гараагүй байгаа ч эхний хэлэлцэх асуудал нь Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох эсэх тухай асуудал.

    .

    Тэгвэл дөнгөж сая УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулган эхэллээ. Ирвэл зохих 75 гишүүнээс 12 гишүүн гадаадад ажилтай яваа аж. Нийт 39 гишүүн хуралдаанд ирээд байгаа бөгөөд ирц 52 хувьд хүрсэн тул чуулган хуралдаж эхэллээ. Өнөөдөртөө багтаж Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилно.

    УИХ-ын нэгдсэн чуулганы шууд бичлэгийг хүлээн авч үзнэ үү

    2019-04-05 15:35

    Хууль зүйн байнгын хорооны гишүүд Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг парламентэд хүргүүлсэн.

    Үдээс өмнө хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн бол үдээс хойно хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн шийдвэр гаргалаа. 

    Одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг авч хэлэлцэх аж. 

    Хууль зүйн байнгын хорооны хуралдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү

    2019-04-05 09:00

    Өнөөдөртөө багтаж Улсын Ерөнхий прокурорыг парламент томилно

    Парламент жилд хоёр удаа чуулганы нээлт хаалтыг хийдэг бөгөөд энэ хаврын чуулган дөрөвдүгээр сарын 05-наас долоодугаар сарын 10 хүртэл буюу хэлэлцэх асуудлаас хамаарч улсын баяр наадмын өмнөхөн хаагдах хуваарьтай.

    Харин зундаа амарсан гишүүд намар буюу аравдугаар сарын 05-наас сар шинийн баярын өмнөхөн буюу ойролцоогоор хоёрдугаар сарын 10-ны орчимд засварладаг.

    Энэ хаврын чуулган өнөөдөр өглөөний 10:00 цагт төрийн ордонд нээлтээ хийх бөгөөд залгуулаад УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай.

    УИХ дахь намын бүлгүүд парламентээр хэлэлцэх асуудлын хүрээнд байх сууриа нэгтгэх хурлаа хийсний дараа байнгын хороодын хуралдаан эхэлнэ.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх товтой байна.

  • 2019-04-05 09:00

    2019-04-05 18:15

    Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокуророор томилогдлоо

    Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхийлөгчөөс санал болгосон Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг гишүүдийн 85 хувийн саналаар томиллоо. 

    Б.Жаргалсайхан "Би ажлаа хүлээн авч байгаад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд олон байна. Би байнгын хорооны хуралдаан дээр болон УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултанд хариулж, нилээн олон саналууд хэлсэн. Яг энэ чиглэлээс ажлаа эхэлнэ. Гол нь ажлаа хүлээж аваагүй байна" гэлээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.