Нийслэлийн тэргүүлэгчдийн хурал хуралдаж хотын орлогч нарыг тодруулжээ. Хотын даргын дөрвөн орлогчийн хоёр нь буюу Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар ажилдаа үлдэж П.Баярхүү, Д.Энхтөр нарыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Нийслэлийн засаг дарга хоёр орлогчтой ажиллаж засаг даргын орлогч нартай ижил түвшинд ажиллах төслийн удирдагч дөрвөн хүнийг ажиллуулах Засгийн газрын шийдвэр гарсан юм.
Энэ дагуу Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчид тодорч М.Халиунбат, О.Мөнгөншагай, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал нарыг төслий удирдагчаар томилсон байна. Гэвч энэ талаар НЗДГ-ын цахим хуудаст албан ёсоор мэдээлээгүй байна.