СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландад баригдсан монголчуудын дунд давтан хулгай хийсэн бие давхар эмэгтэй байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тайландын нийслэл Бангкок хотод Словакаас ирсэн жуулчин даваа гарагт хэтэвчээ хулгайд алджээ. Хэрэг гарсан газраас холгүй

Эдгээр  этгээдийг Пра Канонг шүүхээс хулгайн гэмт хэрэгт буруутгаж эрэн сурвалжилжээ. Монголын халаасны хулгайчид Словакын иргэний хэтэвчинд байсан 2,000 бат, бусад үнэ бүхий зүйлийг авч хоосон хэтэвчийг нь хогийн саванд хаяжээ.

Халаасны хулгайн гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө Монголд нэртэй рэпперүүд гэжээ

Цагдаа нар Словакын иргэний гомдлын дагуу галт тэрэгний буудлын хяналтын камераас гурван этгээд хоосон хэтэвчийг хогийн саванд хаяж зугтсаныг илрүүлсэн байна. Монголын халаасны хулгайчид нисэх буудал, галт тэрэгний буудал, худалдааны төв зэрэг жуулчид шигүү зорчдог газруудад хулгай хийдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Тайландын цагдаагийн газраас зочид буудал болон түрээсийн орон сууц олгогчдод хандан гаднаас ирсэн зочдынхоо бүрэн мэдээллийг шалгуулахыг хүссэн байна. Даваа гарагт баригдсан Монголын гурван иргэний хоёр нь Бангкокт хаана байрлаж байгаа нь тодорхойгүй ба Мөнхбаяр нь Тайландад хоёр удаа, Ихбаяр нь нэг, Эрдэнэбаяр нь дөрвөн удаа нэвтэрсэн тэмдэглэл байгаа юм.

Энэ бол хамгийн сүүлд баригдсан Монголын халаасны хулгайн бүлэг гэмт этгээд. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд хоёр удаа дараалан гарсан ийм хэргийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав.

Өнгөрсөн сард монголын зургаан иргэн Тайландад саатуулагдав

Бангкок хотын Суварнабуми нисэх буудалд 41 настай Б.Төрмөнх, 40 настай Б. Хишигбат, 35 настай Б.Өлзийбаяр гэх эмэгтэйн хамт баривчлагдсан. Тэднийг баривчлах үед биедээ 200,000 бат, 8,665 ам.доллар, 3,650 евро, 900,000 иен, 1,355 аргентины песо, 500 авс.доллар, 400,000 вьетнам дон авч явсан нь илэрчээ.

 

 

Үүний дараахан М.Батболд, С.Солонго, Г.Золзаяа гэх Монголоос ирсэн гурван иргэн Тайландын хааны ордон байсан сүмд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан. Эдгээр халаасны хулгайчид сүмд аялж байсан америкийн жуулчдын мөнгө, төлбөрийн карт, үнэт зүйлсийг хулгайлан худалдан авалт хийсэн байсан юм.

 

 

Гадаад оронд тэр дундаа Тайланд улсад монголын халаасны хулгайн гэмт хэрэг гаарч байгаа энэ үед манай аялагч жуулчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Удаа дараалан гарсан гэмт хэрэгтэй холбогдуулан гадаадад байгаа монголчууд эмзэглэж, ичиж эмээж байна гэсэн комментууд байсан юм. Монголын Гадаад харилцааны яам гэм зэмгүй иргэд, аялагч жуулчдын эрх ашгийг хамгаалах тал дээр ямар байр суурьтай байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Л.Мөнхтүшигээс тодруулжээ.

Л.Мөнхтүшиг: Тайландад баригдсан Монгол улсын иргэд давтан хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тэдгээрийн дунд бие давхар эмэгтэй давтан хэрэгт холбогдоод байна. Тус улсад саатуулагдсан монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр бид тухайн орны цагдаагийн байгууллагатай холбогдон хамтран ажиллаж байна. Гадаад хэргийн яам, Консулын газраас үндсэн чиг үүргийн дагуу Монгол улсын иргэдийг ая тухтай зорчих тал дээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Хамгийн гол нь манай иргэд визгүй зорчдог орнуудад аялж зорчихдоо тухайн улсын хууль эрх зүйн орчныг хүндлэлгүй энэ мэтчилэн гэмт хэрэг үйлдсэнээс болж визний асуудал дээр тухайн орон эргэж харах хүртэл эрсдэл дагуулдаг.

Монголын халаасны хулгайчдын хэрэг зөвхөн Тайланд улсын хилээр хязгаарлагдсангүй. Гуравдугаар сарын 12-ны өдөр Шри Ланкын Калутара Норт дүүрэгт 6,5 сая рупийгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагдсан гэх гомдлын дагуу таван этгээдийг баривчилсны дунд 43 настай монгол эмэгтэй байжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.