Хүн төрөлхтөнд ийм сайхан аялгууг бэлэглэсэн Пол Маккартни танд баярлалаа
Хүн төрөлхтөнд ийм сайхан аялгууг бэлэглэсэн Пол Маккартни танд баярлалаа

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт домогт Битлз хамтлагийн "Blackbird" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

Blackbird

Домогт Битлз хамтлагийн Blackbird дуу нь 1968 онд тэдний White Album-д багтсан шилдэг синглүүдийн нэг юм. Пол Маккартни уг дууны эхлэл хэсгийг Иохан Себастьян Бахын "Bourrée in E minor"-оос санаа авсан гэдэг. 

1968 онд Пол Маккартнигийн дуулсан хувилбар 

Мэдээж энэ дуунд дэндүү олон ковер хувилбар байдаг ч өнөөдөр та бүхэндээ хамгийн өвөрмөц гэсэн хувилбаруудыг нь түүн толилуулж байна.

1974 онд поп/жазз дуучин Кэнни Ранкины Silver Morning цомогт багсан ковер хувилбар бас их гоё болсон байдаг. 

1984 онд Америкийн жазз дуучин Боббы МакФеррин The Voice цомогтоо ковер хийн оруулахдаа a cappella хувилбараар дуулсан нь бас их өвөрмөц болжээ.

Blackbird дууны регги хувилбар ч байдаг байна. 1973 онд The Paragons хамтлаг өөрсдийн стиллээр ковер хийсэн байна. 

2015 онд Америкийн дуучин Chase Holfelder маш өвөрмөц ковер хийсэн байна. 

Хүн төрөлхтөнд ийм сайхан аялгууг бэлэглэсэн Пол Маккартни танд баярлалаа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл