Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга асан М.Чинболд өнөөдөр 13 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр
“Би өнөөдөр гурван Э үсгийн талаар ярих гэсэн юм. Эхний Э үсгийг маш олон жил Монголын ард түмэн толгой дээрээ залсан. Байнга шударга ёс ярьдаг байсан энэ Э (Ц.Элбэгдорж) өнөөдөр хамгийн шударга бусыг үйлдэж байсан нь тогтоогдож байна.
Дараагийн Э үсэг нь АН-тай холбоотой хүн. Хоёр дахь Э (Д.Эрдэнэбат) өөрийн удирдаж байсан УИХ дахь бүлгээ тараасан. Монгол Улсын эсрэг дуугардаг, шударга бус бүхнийг өмгөөлөн хамгаалдаг хүн юм.
Харин хамгийн сүүлийн Э (С.Эрдэнэ) үсгийн талаар АН-ын бүх гишүүд ярьж байгаа боловч ил гарч дуугарч байгаа хүн алга.
АН нэг хүний нам боллоо. Хамаатан садны нам боллоо. Энэ Э намдаа хөдөлмөрлөсөн, зүтгэсэн бүх хүмүүсийг халж сольж, өөрт зүтгэсэн хүмүүсийг томилдог боллоо. Намынхаа дунд шатны бүх байгууллагыг самарч дуусгаж байна.
Баянзүрх, Чингэлтэй дүүргийг самрангуутаа одоо Сонгинохайрхан дүүргийг самрахаар оролдож байна. Энэ бүх шударга бус зүйлийг Сонгинохайрханчууд дэмжихгүй.
АН-ын нэр хүнд өнөөдөр МАН-аас дор болсон нь сүүлийн Э-тэй холбоотой. Энэ хүн сайн дураараа огцрохыг шаардаж байна. Дураараа мунхаг энэ хүнийг огцруулахыг бид шаардаж байна гэв.
Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга асан М.Чинболдоос таныг тус дүүргийн АН-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэдэг мэдээлэл байна. Ямар үндэслэлээр огцорсныг торуулахад “Би намынхаа 2700 хүнээс сонгогдсон хүн. Намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Энэ бүх хууль бус үйл ажиллагааг, энэ сарын 05-ны өдөр АН-аас зохион байгуулж байгаа жагсаал цуглааныг дэмжиж оролцохгүй” гэв.