СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Стандарт" банкинд 115 сая ам.доллар төлөх Арбитрийн бичиг ирсэн нь батлагдлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Арбитрийн шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг тав хоногийн дотор "Стандарт банк"-тай холбоотой 117 сая ам.долларыг  төлөхгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийг битүүмжилнэ гэсэн утгатай захиа ирсэн талаар бид мэдээлсэн

Энэ мэдээлэл үнэн эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс лавлахад, 
-Эрдэнэттэй холбоотойгоор Eрөнхий сайдад ХХБ-аас хэлэлцээр хийх санал ирсэн. Засгийн газар эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг мухарласны дараа хэлэлцээрийн ширээнд суух нь зүйтэй гэж үзсэн.
Яагаад гэвэл 49 хувийг худалдаж авахын тулд ХХБ-аас хэдэн төгрөг, төрөөс хэдэн төгрөг гарсан гэдгийг тодрхой болгох ёстой. Үүнийг тодруулах ажлыг Эрүүгийн цагдаагийн газар хийж байна. Гүйлгээ, банктай холбоотой зарим нотлох баримтуудыг шалгах эрхийг Нийслэлийн прокурорын газар /НПГ/ өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банк руу шалгалт орсон.
Хөгжлийн банкны шалгалтын үр дүнг 4-р сарын 18-19-ний өдрүүдэд танилцуулна. Хөгжлийн банкны эх үүсвэрүүд шалгагдаж байна. ТУЗ-д нь төлөөллөө оруулсан асуудал ч гарч ирсэн.

"Стандарт банк"-тай холбоотой асуудал дээр Засгийн газар ажиллаж байна. 115 сая ам.доллар төлөх бичиг Засгийн газарт ирсэн нь үнэн. Хувийг Ц.Пүрэвтүвшинд гэсэн. Одоогоор энэ бичиг хуурамч уу, Стандарт банкных уу гэдгийг нягталж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.