Монгол улсын Засгийн Газар ээлжит хуралдаан хуралдаж байна. Тус хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудал нь Төрийн албан хаагчид казинод мөрийтэй тоглож байгаа тухай асуудал юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Төрийн бүх шатны албан хаагчдын ёсзүйн дүрэмд өөрчлөлт оруулж дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор төрд ажиллаж буй хэнбугай ч мөрийтэй тоглоом/ казино/ тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор шийдвэрлэв.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төрийн албан хаагчид мөрийтэй тоглож, мөнгө угаах, авлига, хээл хахууль нөлөөнд автах байдал газар авсан. Төр, тэр дундаа төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд казино тоглож байгаагаараа тэргүүлж байна. Энэ шийдвэрийн биeлэлтэд төрийн бүх байгууллагууд болон иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал юм. Мөрийтэй тоглоом тоглож байгаа нь баригдвал ажлаас нь чөлөөлнө. Манайхтай адил ардчилал бэхжиж байгаа улсад төрийн албан хаагчдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Тиймээс төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом тоглож байгаа эсэх талаар улирал бүр тайлагнана.
Хэрэв журам хэрэгжихгүй бол хууль гаргахаар төлөвлөсөн.
УИХ, Засгийн газрын гишүүдэд ч мөн хамааралтай. Цаашид хар тамхи, биeэ үнэлэлттэй холбоотой гэмт хэрэгт Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд холбогдож байгаа хэрэг дээр ажлын хэсэг байгуулж ажиллана.
-14 тэрбумаар мөрийтэй тоглосон хэрэг одоо болтол тодорхой болоогүй байна? Eрөнхий сайдын нэр ч энэ дунд бий.
-Журам ухарч үйлчлэхгүй. Өмнөхөөсөө сургамж аваад бид ажиллах ёстой.