СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт түүхийн хуудсыг шинээр эргүүлэв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

КИМ ЖОН УН СӨҮЛД АЙЛЧЛАХАА МЭДЭГДЛЭЭ


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян дахь айлчлалын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тун удахгүй Сөүлд айлчлахаа мэдэгдлээ. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хамтарсан хэвлэлийн хурал дээр Ким “Энэ ондоо багтаж Өмнөд Солонгосын нийслэлд айлчлахаа Ерөнхийлөгч Мүн Жэ Инд би амласан” хэмээн гэнэтийн шийдвэрээ хэлжээ. Ерөнхийлөгч Мүн “Бид Солонгосын хойгийг дайны байдлаас чөлөөлөхөөр харилцан тохиролцоод байна” гэжээ.

СОЛОНГОСЫН ХОЙГТ ДАХИН ДАЙСАГНАЛ ГАРАХГҮЙ


Өнөөдөр Солонгосын хойгийн удирдагчид “Пхеньяны энх тайвны зөвшилцөл”-д гарын үсэг зурсан нь түүхэн айлчлалын хүрээнд тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Энэ үйл явдлаар ах дүү Солонгосын харилцаа шинэ түвшинд ахисныг батлан харуулж байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үүрэг даалгавраа биелүүлж “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хүчин чармайлт гаргана” гэсэн амлалтыг удирдагч Кимээс сонссон юм.  Мүн Жэ Ин “Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болоход ойрхон байна. Дахин дайсагналгүй эвсэг Солонгосын шинэ эрин үе эхэллээ” гэж хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. 

“Пхеньяны энх тайвны зөвшилцөл”-ийн хүрээнд Ёнбён, Дончан-ри дэх цөмийн туршилт явуулдаг обьектуудын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор болсон байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мү болон Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд Но Кван Чоль нар салбарын хамтын ажиллагааны зөвшилцөлд гарын үсэг зурсан.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 он гарахаас өмнө хил гаалийг холбосон төмөр зам, авто замуудыг дахин холбохоор болжээ. Түүнчлэн Кэсон аж үйлдвэржсэн бүсийн үйл ажиллагааг дахин сэргээхээр санал нэгдсэн юм. Хагас зууны өмнө Солонгосын дайны үеэр салсан гэр бүлүүдийг тогтмол уулзуулахаар болсон нь иргэдийн зүгээс талархууштай үйл явдал болсон байна.

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr 


 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.