СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-02

Монгол зөгийн бал органик, гэвч үүнийгээ батлах боломжгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

Ихэнх ургамал цэцэглэлтийн үедээ бодисын солилцооны илүүдэл болсон чихэрлэг шингэн ялгаруулдаг. Ялгаруулсан шингэнийг балт зөгий хошуугаараа сорж аваад, цуглуулан, бал болгож хувиргадаг. Балт зөгий нь цуглуулсан амтад шүүсээ үүрэндээ авчирч, шүүсийг ажилчин зөгий хошуугаараа сорж аваад өөрийн шүлсний булчирхайн тусламжтай боловсруулж, эцсийн байдлаар зөгийн бал болгож хувиргадаг байна. Анхдагч чихэрлэг шингэн нь олон төрлийн найрлагагүй байдаг. Харин бал аж.

. Үлдсэн хэдийг хэрэглэх нь бүү хэл, мэддэггүй. Зөгий нь цэцэгт ургамалд 80 гаруй хувийн тоос хүртээж, үр жимс боловсруулахад ихэнхи хувь нэмрийг оруулдаг учраас амьд байгалийг арвижуулагч амьтан гэдэг. Хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн, ялангуяа жимс, жимсгэнэд зөгийгөөр тоос хүртээснээр ургацын гарц, чанарт ихээхэн ашиг тустай байдаг аж. Ингэснээр хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа энэ үед жимс жимсгэний ургац 30-50 хувь болон үүнээс дахин илүү нэмэгдэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, 20 килограмм жимс авч байгаа хүлэмжийн аж ахуй эрхлэгч тариаландаа зөгийг ашиглан тоос хүртээснээр авч буй ургац, жимс жимсгэнэ нь 50-100 килограмм болтлоо нэмэгдэх бүрэн боломжтой гэнэ. Зөгийнөөс эм, хүнсний ариутгах чанартай бүтээгдэхүүн гаргаж авахаас гадна төрөл бүрийн эмчилгээнд анагаах чадлыг нь ашиглаж ирсэн билээ. Хүний биеийн дархлааг сайжруулах, тайвшруулах, мэдрэлийн өвчин, ханиад, амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэргийг анагаадагыг нь дурдаж болно. Хөдөө аж ахуйн томоохон салбаруудаа анхаарахаас гадна зөгийн аж ахуй зэрэг дэд салбаруудаа хөгжүүлж, дэмжиж чадвал дэлхийд гарах бас нэг гарц болохоор байна.

МОНГОЛ БАЛ НЬ ДЭЛХИЙД ХОВОРТ ОРДОГ

Биологийн ухааны доктор Х.Отгонбилэг “Балыг зохиомлоор буюу үйлдвэрийн аргаар элсэн чихэрийг найруулаад, янз бүрийн өнгө, амт оруулагч ашиглаж хийж болно. Ихэвчлэн газар нутгийн хэмжээ бага гадаад улсууд нэг балт ургамал тарьдаг. Ингэж гаргаж авсан балыг нэг цэцгийн бал гэнэ. Харин Монгол орны балын хувьд байгалийн олон цэцэгнээс гаргаж авдаг онцлогтой. Гурвалжин будаа, наранцэцэг, царгас, хошоонгор, алим, үхрийн нүд, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ гээд манай орны нутагт ургаж байгаа бүхий л ургамал, ногоо, жимс, цэцэг нь цэцэглэлтийн үедээ шүүс ялгаруулдаг. Ялгаруулсан шүүсийг нь зөгий хурааж аваад, бал болгож хувиргадаг. Дараагийн онцлог бол манай улс далайн түвшнээс дээш дунджаар 900-1500 метрт оршдог. Далайн түвшнээс нам газарт оршдог бусад орнуудтай харьцуулахад өндөрлөгт байдаг гэдэг. Тэгэхээр г” гэсэн юм. Хамгийн чухал нь үйлдвэрлэж байгаа балныхаа найрлага, хаанаас, ямар ургамлаас авсан гэдгийг нь тогтоож, нарийвчилсан чанарын үнэлгээ хийдэг болвол дэлхийн брэнд болоход ойрхон байгаа аж. 

Өнөөдөр цөлжилт болон малын тоо толгой олширснооос балт ургамалтай талбай талхлахдах, үүний улмаас балт ургамлын тоо цөөрч, төрөл зүйл хомсдох аюулд байна. Тийм учраас нийт бэлчээрийг сайжруулах, цөлжилтөөс сэргийлэх ажилд зөгийн аж ахуйг мартаж боломгүй юм.

Т.БАЙГАЛМАА: САРД 20 ТОНН ЗӨГИЙН БАЛ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Зөгийчин Т.Байгалмаа нь 2011 онд хүндээр өвджээ. Тогтмол зөгийн бал хэрэглэхийг эмч зөвлөж, улмаар зөгийн аж ахуйг судалж эхэлсэн байна. Сонирхолдоо хөтлөгдөн явсаар одоо аж ахуй эрхлэгч, зөгийн бал үйлдвэрлэгч болсон гэдгээ тэрбээр хуучлав. Дархан-Уул аймгийн Орхон суманд “Хаан” зөгийн балыг үйлдвэрлэдэг ажээ. “Тэгшгал” ХХК нэрээр гэр бүлээрээ аж ахуй эрхэлдэг. Аймагт нь 100 гаруй өрх, хоршоо, зөгийн 3800 бүлтэйгээр аж ахуй эрхэлж байгаа гэнэ. Харин тэрбээр 2011 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлжээ. Тэднийх 200 гаруй бүл зөгийтэй. Нэг бүл зөгийд ойролцоогоор 30 мянга орчим зөгий байдаг аж. Дотооддоо жилд 5-6 тонн зөгийн бал нийлүүлдэг. Энэ жилийн хувьд долоон тонныг хураасан байна. Хүнсний сүлжээгээр дамжуулан нийслэлийн иргэдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг гэнэ.

Албан бус мэдээгээр, .

Эхний ээлжинд мянган шил буюу тонн балыг гаргаж, цаашид экспортлох гэрээгээ байгуулсан. Жижиг савлагаанаас илүү том хэмжээтэйгээр, задгайгаар авахаар тохиролцоод байгаа аж. Сард багадаа гурван тонноос эхлээд 10 хүртэлх тонныг нийлүүлэх боломжтой гэнэ. Ингэхийн тулд энэ жил зөгийн бүлээ 500-аас дээш болгоод, ажилчдын тоогоо нэмэхээр төлөвлөжээ. Ингэж чадвал сард 20 хүртэл тонн зөгийн бал үйлдвэрлэж чадах аж. Хамгийн гол нь Хятадын талаас аж ахуйн зориулалтын байртай юу, цэвэр органик бүтээгдэхүүн мөн үү гэсэн шаардлага тавьж байгаа гэж байв. Аж ахуй эрхлэгч “Байгалийн цэцэгнээс гаргаж авсан, хольцгүй чанартай зөгийн бал үйлдвэрлэж байгаа боловч түүнийг нь гэрчлэх гэрчилгээг авахад мөн ч их хөөцөлдөөн болж байна даа” гэж учирлаж байлаа.

Дараагийн асуудал нь зөгийн балны бизнес нь өрхийн аж ахуй хэлбэрээр хөгжиж байгаа учраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл хэлбэрээр төрөөс үзүүлэх дэмжлэг хэрэгтэй байгаа гэнэ. Тэдний аж. Уг нь ажлын байраа өргөтгөж, зөгийн бүтээгдэхүүний дэлгүүр барих нэн шаардлагатай байгаа. Учир нь, тэдний зөгийн балыг дэлгүүрт 30-45 хувийн нэмэгдэлтэй зардаг учраас гэрээс нь очиж, анхны үнээр авдаг худалдан авагч олон байдаг аж. Үндсэн үнэ нь 20-25 мянган төгрөг байдаг бол дэлгүүрүүдээр 45 мянган төгрөг болтлоо нэмэгдэж, худалддаг юм байна.

Зөгийчин Т.Байгалмаа “Шил сав, баглаагаа Хятадаас оруулж ирдэг. Эдгээрийг дотооддоо үйлдвэрлээд, хямд үнээр худалдаалдаг бол худалдаж авч байгаа, худалдаалж байгаа хэнд нь ч хэрэгтэй байна. Таван жилийн өмнө манай аймагт үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүст сонгон шалгаруулалтаар 0.5 га газар төслөөр олгоно гэсэн. Шалгараад манай компанид газар олгогдсон гэсэн боловч Засаг дарга тушаалаа бичихгүй өдийг хүрч байна. Хятадын талаас гэрээ байгуулсан хүмүүс манайхыг ирж үзнэ гэхэд нь зургадугаар сард цэцэгс дэлгэрч, шинэ бал гарах үеэр үзвэл тохиромжтой гээд хойшлуулсан байгаа. Тэднийг ирэхээс өмнө одоогийн үйлдвэрлэл явуулж байгаа түрээсийн байрнаас илүү газар хэрэгтэй байна. Тэгвэл тухайн газартаа өөрсдөө тохижилтоо хийчихнэ шүү дээ” гэв.

ЗӨГИЙ ДАГНАСАН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН ДУТМАГ БАЙДАГ

аж. Ажилчин зөгий гэж үүрнийхээ бүх ажлыг хийдэг эмэгчин зөгийг хэлдэг. Эрт төрсөн ажилчин зөгий 40-50 хоног борви бохисхийлгүй ажилладаг. Харин зуны сүүлээр оройтож төрсөн хэнз зөгий өвөлждөг учир үүрэндээ 4-5 cap хүртэл амьдардаг юм. Энэ хугацаандаа ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй зоорин дотроо их хорогддог гэнэ. Зөгийнд төрөл бүрийн өвчин байдаг. Юунаас болж хорогдоод байгааг нь мэдчихдэг бол олон зөгийгөө үхлээс аврана хэмээн зөгийчин маань халаглан ярив. Зөгийгөө жилийн дөрвөн улиралд тэжээл, усалгааг тохируулан арчилж, улирлаас хамааран хэрэгцээт бэлчээрт нь оторлон малладаг байна. 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар аравдугаар сарын дундаас арчлан өвөлжүүлээд, дараа жилийн гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын дунд үед гаргадаг ажээ.

ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХЭД ЗЭЭЛ ОЛДДОГГҮЙ

. Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, профессор Н.Тогтохбаяр “2017 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийг эхлүүлсэн. Төслийн долоон салбарын нэг нь зөгийн салбар. Энэ хүрээнд зөгийчдийн ур чадвар, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд сургалт, бэлчээрийн судалгааг хийж байна. Зөгийнөөс гардаг бүтээгдэхүүнээс хамгийн их гардаг хэмжээтэй нь зөгийн бал юм. Байгалийн бэлчээр нь бордоо ордоггүй. Хортон шавьжний устгал хийдэггүй учраас экологийн цэвэр гэж хэлж болно. Байгалийн бэлчээрээ зөв ашиглаж, нөөцөө тодорхойлоогүйн улмаас аж ахуй эрхлэгчид бэлчээрээс бэлчээр лүү нүүх зэргээр илүү зардал гаргадаг. Мөн зарим зөгийчид Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм, тариаг зөгийгөө эмчлэх гэж зах зээлд оруулж ирдэг. Эм, тариагаа хэзээ ч хамаагүй зөгийндөө өгчихдөг. Бал үйлдвэрлэж байх хугацаанд зөгийнд эмээ өгвөл зөгийн бал эмийн үлдэгдэлтэй болж, хэрэглэсэн хүн нь өвчлөх магадлалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс өвөлжөөнөөс гарсны дараа бал үйлдвэрлэж эхлэхээс өмнө юм уу үйлдвэрлэж дууссаны дараа эмээ хэрэглэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд малын эмч, зөвлөгөө өгөх сургагч багшийг бэлдэж эхэллээ. Өвөлжөөнөөс хаварт гарч ирэхдээ хорогдсон зөгийг хурдан өсгөхөд уураг тэжээл чухал. Гаднаас авч байгаа уураг тэжээлийг судлаачид дотооддоо хийгээд, үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь хямд. Солонгос, Оросын тэжээлтэй харьцуулсан туршилт хийхэд илүү идэмж сайтай, эх зөгийг олон өндөглүүлдэг гэдэг нь тогтоогдсон. Мөн мал амьтны хачигны эсрэг эмийг дотооддоо хийгээд, Монгол Улсын эмийн бүртгэлд оруулсан. Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөлтэй, эрдэмтэн судлаачдын баг хамтраад судалгаа хийж, Европын холбооныхоор балны стандартаа гаргасан” гэв.

Үүнээс гадна Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл гэж бий. Төслийн үйл ажиллагаа 2016 оны гуравдугаар сараас эхэлсэн. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ирэх оныг хүртэл хэрэгжих аж. Энэ хүрээнд өнгөрсөн онд 60.3 тэрбум төгрөгийн зээлийг 27 аж ахуйн нэгжид олгосон байна. Ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, чацаргана эсвэл зөгийн аж ахуйн дэд салбарын үйл ажиллагаанд зээлийг олгохоор ярьжээ. Гэвч хөдөө аж ахуйн дэд салбар, тэр тусмаа зөгийн аж ахуй эрхлэгчид аливаа төрлийн зээл төдийлөн олддоггүй гэдгийг зөгийчид хэлж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.