СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 өдөр: МАН

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.ДАМДИН-ОЧИР

МАН-ын нэн шинэ түүхийг 2016 оноос хойш авч үзэх хэрэгтэй. Энэ намынхан 85 жилийн турш уламжлалт буюу нэг цул маягийн бодлого дор зангидуулж ирсэн байдаг юм.

Харин 86 дахь жилээс эхлээд .

Үнэнийг хэлэхэд .

Харин МАН-д бусдаасаа төө илүү, хүзүү өндөр манлайлагчид бол бий. Тэрхүү манлайлагчид нь л МАН-ыг авч явах гэж энэ гурван жилд хэд тасдав.

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН-ынхан өөрсдөө ч итгээгүй. Өөрсдөө бол засаг байгуулах хэмжээний буюу 50-иас илүү хувийг авна гэсэн өөдрөг прогнозыг зураад байсан гэдэг юм.

Ялалтын шок гэдэг зүйлд МАН хэсэг автаж, тэр эрчээрээ явсаар задрал бутрал, нэгдэл нийлэлт нь тоогоо алдсаныг судлаачид, ажиглагчид хэлдэг.

Нэг үгээр, энэ ялалтыг төлөвлөөгүй учраас 65 суудалтай болсон МАН-ынхан 2016 оны зургадугаар сарын 29-ний шөнөөс эхлээд л хоорондоо үзэцгээсэн юм.

Намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг “сунгаа” МАН-ынхны дунд хэд хоног үргэлжилсэн байдаг.

Өнгөрсөн жилүүдэд нь АН-тай нийлэхэд Шадар сайд явсан, улс төрийн эрэмбээрээ МАН-аа сандаргах хэмжээний фракц үүсгэсэн У.Хүрэлсүх өөрийгөө Ерөнхий сайд гэж үзэж байсан гэдэг. Бас нам доторх эрэмбээрээ хоёрдугаарт бичигддэг, генсек Ж.Мөнхбат нь Ерөнхий сайд болсон ч яахав гэдэг байр суурьтай байв. Мөн МАН-ыг цөөнх байхад сөрөг хүчний нүүр царай болж, УИХ дахь намынхаа бүлгийг даргын ажлыг шаггүй хийж явсан С.Бямбацогт ч Ерөнхий сайдад горилогчдын тоог нэмсэн. Тэднээс гадна Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа гээд олон “нэр дэвшигч” байв.

Гэвч .

Ингэж Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд болсон юм.

Түүнийг намын дарга М.Энхболдын хамаатан, фракцийнх нь үнэнч гишүүдийн нэг гэж сонгогдсон цагаас нь эхлээд л гоочилсон. Гэхдээ Ж.Эрдэнэбатыг хувь улстөрчөөр нь харвал нэлээд тулхтай, суурин дээрээ хэд эргээд байдаггүй чанартайг энд хэлэх ёстой.

Гэсэн хэдий ч Ж.Эрдэнэбатын танхим М.Энхболдын багаас л бүрдэв. МАН-ын хагарал хуваагдлын эхлэл энэ болов.

Нэр дээрээ Ж.Эрдэнэбатын гэх боловч нэдэр дээрээ М.Энхболдын л Засгийн газар байлаа. Ингэж М.Энхболд Монгол Улсын хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалыг дангаар барьж эхэлсэн. Хотын фракц хүчээ авсан. Нөгөөтэйгүүр Ж.Эрдэнэбатын танхимыг М.Энхболд дангаар бүрдүүлсэн нь МАН-ын сонгуульд амласан “…Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэснийг ч талаар болгосон юм.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт

  • Шадар сайдаар У.Хүрэлсүх,
  • ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат,
  • сайдаар Б.Чойжилсүрэн,
  • ХНХ-ын сайдаар Н.Номтойбаяр,
  • Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ,
  • БОАЖ-ын сайдаар Д.Оюунхорол,
  • Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил,
  • ХЗДХ-ийн сайдаар С.Бямбацогт,
  • УУХҮ-ийн сайдаар Ц.Дашдорж,
  • ЗТХ-ийн сайдаар Д.Ганбат,
  • БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь,
  • ХБ-ын сайдаар Г.Мөнхбаяр,
  • ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэн,
  • Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг,
  • хүчний сайдаар П.Ганхүү нарыг сонгон томилсон.

Явц дунд БСШУС-ын сайд Ж.Батсуурийг “сугалж”, оронд нь Г.Чулуунбаатарыг сайд болгосон.

Тэднээс Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Г.Мөнхбаяр нарыг МАН-ын амлалтад ойртсон сайд нар хэмээн олон нийт дүгнэж байлаа.

Гэвч үүнээс нэг жилийн дараа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль боллоо. МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар, АН-аас Х.Баттулга нар өрсөлдөв.

Эрх баригчид эхний санал хураалтад МАХН-ын нэр дэвшигчийг хассан боловч хоёр дахь санал хураалтаар АН-ын нэр дэвшигчид ялагдав.

Баяр наадмын дараахнаас МАН дотор бужигнаан үүсч, явсаар юм.

Ингээд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн Т.Аюурсайханы гишүүний бланк дээр гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барив. Тэр үед нь УИХ-ын дарга М.Энхболд гадаад руу ниссэн байв. Улмаар мөн оны есдүгээр сарын 7-ны өдрийн Ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулсан. Аравдугаар сарын 4-ний өдөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилов. Эндээс МАН-ын УИХ дахь бүлэг албан ёсоор 33, 32-оороо хуваагдсан юм. 33 нь У.Хүрэлсүхийг, 32 нь УИХ-ын дарга М.Энхболдыг дагагсад байв.

Гэхдээ У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Ж.Эрдэнэбатынхаас ч дор нөхцөлд бүрдсэн. Тодруулбал, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход илт дэмжсэн гишүүд сайдын суудал, томоохон агентлагуудыг мэдэлдээ авч, өөрийн хүнээ томилно гэдгээ ил цагаан илэрхийлж, нэг үгээр шантаажилж гарсан байдаг.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын

  • Шадар сайдаар Ө.Энхтүвшин,
  • ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар,
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар,
  • ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж,
  • Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд,
  • БХБ-ын сайдаар Х.Баделхан,
  • Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл,
  • Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн,
  • УУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазар,
  • БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат,
  • ХХАХҮ-ийн сайдаар Б.Батзориг,
  • БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа,
  • ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ,
  • ХНХ-ын сайдаар С.Чинзоригийг томилсон.

юм.

Үүнээс сарын дараа

.

Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлэг 33, 32-ын бүлэг гэж байсан ч далдуур 33-ынхаас нь М.Энхболд руу гүйдэг, зөрөөд 32-ынхоос нь У.Хүрэлсүх рүү явдаг гишүүд цөөнгүй байлаа. Харин олны нүдэн дээр УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор хоёр талаасаа хэвлэлийн бага хурал хийж, “…Манай 33-ын бүлэг, 32-ын бүлэг” гэж ярьдаг, мэдэгддэг болчихсон байлаа. МАН-ын бүлгийн албан ёсны дарга Д.Хаянхярваа ч 32-ын бүлгийн төлөөлөл гэдгээ нуухаа больсон юм.

Ийм маягаар 2018 оны зуныг хүргэж, баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлыг сөхөж, энэ асуудлаар Ээлжит бус чуулган зарлах, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг албан ёсоор тавьж эхлэв. Мөн “60 тэрбум”-ын хэргийг АТГ, ТЕГ дээр сэргээн шалгуулсан.

Энэ үеэс байдаг. байдаг.

Л.Оюун-Эрдэнэ 33-ын бүлгийн нөлөө бүхий гишүүн байсан ч эхэндээ түүний тэмцэлд “бүлэг”-ийнх нь гишүүд нэгдээгүй. Тэрээр зун, намрыг УИХ-ын дарга М.Энхболдтой “тэмцэж” өнгөрүүлсэн. Сүүлдээ “…Ганцаардаж байна” гэж байлаа. Харин өвөл нь, арваннэгдүгээр сарын сүүлчээр УИХ-ын нэлээд гишүүд далдуур дэмжиж, илээр түүнтэй намаас нь Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, АН-аас Ж.Батзандан, Лу.Болд нар нэгдэв.

Яг энэ үед

. Энэ асуудлаар АТГ-аас арав гаруй гишүүнд хэрэг үүсгэж “ЖДҮ-гийн хэрэг” хэмээх бүлэг хэрэг одоо шалгагдаж байна.

.

.

Энэ саналыг УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэж санал хураахад нөгөөх 27 дээр АН-ынхан, бас У.Хүрэлсүхийн Засгийн газрын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нэмэгдээд “..Огцруулах” кноп дарж, харин 40 гишүүн татгалзав. Ингэж У.Хүрэлсүхийн Засгийн газар бараг унаад боссон юм.

юм. Мөн “хайн” хагалсан С.Жавхлан гишүүний хувь нэмэр ч энд бий.

Үүний дараа юм.

Эндээс МАН-ын бүлэг 38, 26 гэсэн хуваагдалтай болсон байдаг.

Харин .

Энэ бүхний эцэст УИХ-ын дарга асан М.Энхболд бол манлайлагчийн байр сууриа нэгэнт алдсан. Түүнээс журмын нөхөд нь дайжиж одсон. Харин У.Хүрэлсүх хүчтэй байна. М.Энхболдыг дэмжиж байсан гишүүдийн бараг 80 хувь нь У.Хүрэлсүхийг бараадсан. Үүний том нотолгоо нь хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг огт эсэргүүцэлгүй, түүгээр ч үл барам маш хурдтайгаар баталсан явдал юм.

Гэвч тун удалгүй болох нэгэн үйл явцыг ажиглагчид одооноос ил ярьж эхэллээ. Тэр нь У.Хүрэлсүхийг тойрон нэг хэсэг хүчтэй цуглаж шавж байсан МАН-ын “60 тэрбум”, “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдоогүй гишүүд зайгаа авч, “барын зодооныг холоос харж” ажин түжин байхыг илүүд үзэцгээх болоод байгаа тухай яриа, мэдээлэл юм. Ер нь бол тэд намын дарга, Ерөнхий сайдынхаа Ерөнхийлөгчтэй хэтэрхий “эв нэгдэл”-тэй байгааг таашаахгүй байгаагаа өөрт нь хэлж чадахгүй ч байгаа үйлдлээрээ харуулан, холдож байгаа аж. Энэ нь удахгүй бас нэг байр суурь, үзэл бодлын нэгдэл үүснэ гэсэн үг.

Өнгөрсөн 1000 өдөрт МАН-ынхан ингэж урваж, шарвасан байдаг юм. Маргааш АН-ын ноёд хэрхэн урваж, “нохой”-нууд нь яаж шарвасан тухай өгүүлнэ.

2019.4.2 № 67 (6034)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.