СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-01

Монгол адууны дэл сүүлээр уран зургийн бийр, гоо сайхны багс үйлдвэрлэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг "МОН ТОРГОН ДЭЛ" ХХК өнөөдөр байгуулагдаж нээлтээ хийж байна. Монгол Улсын Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг юм.

Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл-100тн, сарлагийн сүүл-60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос- 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм

. "МОН ТОРГОН ДЭЛ" ХХК,  Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран үйлдвэрт ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS  0215:2018   MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, чанар стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүнийг экспортод гарч эхэлж байна.

Тодруулбал,. Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн  үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.  

Тус үйлдвэрт одоогоор 60 гаруй ажилтан ажиллаж, өдөрт дунджаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, БНХАУ-д экспортолж байна.  Одоогийн суурилагдсан хүчин чадал нь өдөрт 500 кг дэл сүүл боловсруулах боломжтой юм. Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг.

Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл-100тн, сарлагийн сүүл-60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос- 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.