СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-01

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн маргааш эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн маргааш буюу 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр нэг талаас үндэсний үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг нийтэд ил тод байршуулах аж.

Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 төрийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангах аж.

 

2019 оныг Монгол Улсын Засгийн газраас “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан

Эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагаас эхлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг шинэчлэн тогтоосон юм.

Үүнд,

Мал аж ахуй, газар тариалан,

Машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, 

Химийн болон хуванцар бүтээгдэхүүн,

Эм, био бэлдмэл гэсэн нэр төрлийг шинээр нэмсэн

Дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнээс гадна бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи болон үслэг эдлэл, ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий, оёмол бүтээгдэхүүн, мод, модон, сав, баглаа боодол, хүнсний болон мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, зам, барилгын материал, өнгөт болон хар төмөрлөг бүтээгдэхүүнд хамаарах нийт 155 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулсан. Уг жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчийг нийлүүлэгчээр шалгаруулахаар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.