Бүх цаг үеийн шилдэг хайрын дуу "Something"
Бүх цаг үеийн шилдэг хайрын дуу "Something"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт домогт Битлз хамтлагийн "Something" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Something"

Энэ дуу нь Битлз хамтлагийн дуунуудаас хамгийн олон уран бүтээлч ковер хийн дуулсан Yesterday дууны дараа орохоор олон ковертой дуу юм. Манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтсан уг дууны түүхийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

1969 онд Битлз хамтлагийн дуулсан анхны хувилбар:

1970 онд Велсийн дуучин Ширлэй Бассей уг дууг анх ковер хийн дуулж бүр уг дууны нэр бүхий цомог ч гаргасан байдаг. Энэ нь дуучны хувьд Английн хит жагсаалтын эхний 10-т багтсан цорын ганц дуу болсон байдаг. 

1970 домогт дуучин Франк Синатра уг дууг хоёр ч удаа студэд бичүүлж эх дуунаас нь ч илүү хит болгож байсан байдаг. Уг дууг Франк Синатрагийн дуулсан хувилбараар бүх цаг үеийн хамгийн шилдэг хайрын дуу хэмээн өргөмжилөх болсон байдаг. Анхандаа уг дууг Жон Ленноны зохиосон дуу хэмээн зарладаг байсан алдаагаа 1978 оноос залруулж Жорж Харрисоны дуу болохыг нь зарлан дуулах болсон байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл