СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хурд хэтрүүлснээс 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

БЗД-ийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын замд Toyoto Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.

Мөн Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд Mustang-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Зам тээврийн осол гаргасан жолооч нарын ихэнх нь явган хүний гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хөдөлгөөнд хурдтай оролцдог зэргээс шалтгаалж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь элбэг байгаа аж. байдаг. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж, бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгджээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.