СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-01

Хотын дарга С.Амарсайхан жагсагчдыг хүч хэрэглэн тараах захирамж гаргажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Гэр хороолол хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гарагт буюу 2019 оны гуравдагуур сарын 29-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, суулт хийсэн. Гэтэл бямба гарагийн орой тэднийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы захирамжаар хүчээр тараажээ. Энэ талаар уг хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдээлэл өглөө

Гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй байдлын хангаж өгөөч гэсэн шаардлагыг Гэр хороолол хөдөлгөөнөөс төвьж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сүхбаатарын талбайд жагсчээ. Тэд өглөө 11:00 цагт талбай дээр жагссаж, үдээс хойш 13:00 цагаас хугацаагүй суулт зарласан аж. Тэд Сүхбаатарын талбай дээр майхан барьж суултаа хийсэн байна. 

 

Гэтэл бямба гарагийн орой цагдаа нар ирж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нэртэй захирамж гаргаж уншиж танилцуулжээ.  Нийгмийн эмх замбараагүй байдалд уриалан дуудсан тул уг суултыг албадан хүч хэрэглэж тараа гэсэн агуулгатай захирамж байсан. "Хоёр цагийн дотор тар" гээд уг захирамжаа уншчихаад яваад өгсөн аж. 

 

Удалгүй бямба гарагийн оройны 23:00 цагийн орчимд баахан цагдаа нар ирж суулт хийж байсан 18-70 насны 23 хүнийг танхай балмадаар хүч хэрэглэн тараасан гэлээ. Суулт хийгчдийг чирч гулдарч, хувцас хунарыг нь урж сүрийг үзүүлсэн гэлээ. Тэр бүү хэл тухайн үед талбай хавьд байсан бүх машиныг журамласан байсан.

Гэр хороолол хөдөлгөөний гүйцэтгэх захирал н.Мөнгөнцэцэг "УИХ-ын гишүүд 40-50 гэр бариад бүтэн сар жагсаал хийж нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж байхад тэдэнд шударга ёс үйлчлэхгүй хирнээ гэр хороололд аюулгүй амьдрахын төлөө дуугарсан эгэл жирийн хотын иргэдийнхээ эсрэг ийм айхтар зүйл хийж байгаа нь үнэхээр аймшигтай байна" гэлээ.

Мөн "Бид эрхээ нэхнэ. Иргэдийнхээ эрхэнд ингэж халдаж болохгүй шүү дээ. Яг энэ мөчид цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж биднийг буруутгаж байгаа юм шиг байна лээ. Биднийг хүч хэрэглэн тарааж байх үеэрээ цагдаа нар бичлэг хийж байсан. Тэрийгээ үзүүлээч гэж шаардаж байна" гэлээ. 

Гэр хороолол хөдөлгөөнөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эрх чөлөөний талбайд 11:00 цагаас жагсаал хийж гэр хороололд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхнэ, танхай балмад баривчилгаа явуулж хотын иргэдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчсөн хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардах аж. 

2019-03-30 ны шөнийн 23:30 цагийн орчимд суулт зарлагчдийг албадан тарааж буй бичлэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.