СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Марк Зукербэрг олон улсын Засгийн газруудаас тусламж хүслээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй буюу долоон тэрбум хүн амын 1/3 нь хэрэглэдэг Facebook цахим хуудас аюулгүй байдлаа хамгаалах, нийгэмд гэм хор учруулах контентуудыг нэвтрүүлэхгүйн тулд нууцлалаа сайжруулах шаардлагатай болоод байгаа юм.

Шинэ Зеландын Крайстчөрч хотод 50 хүнийг буудаж хөнөөсөн этгээд халдлагаа Facebook хуудсаар шууд дамжуулсны дараа эрх баригчдын зүгээс дарамт шахалт ирүүлэх болсон.

Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг цахим ертөнцөөр цацагдаж буй

Учир нь бусдад гэм хор болохуйц хориотой контентуудыг хянаж устгахад компани дангаараа хүчин чадал нь хүрэхгүй гэж тэрээр Washington Post сонинд ярьжээ.

Засгийн газруудад аюултай контент, сонгуулийн ил тод шударга байдал, хувийн болон дата мэдээллийн зөөврийн сан зэрэг дөрвөн үндсэн салбарын хуулийг санал болгож батлахыг Зукербэрг уриалсан.

Дан ганц Facebook ч гэлтгүй бусад цахим хуудас вебсайт, сошиал сүлжээ компаниудад уг хуулинд захирагдах хэрэгтэй гэж үзсэн байна. 

Эрх баригчид, хууль тогтоох шатны байгууллагууд сонгуулийн явцыг ил тод байлгаж, цахим хуудсууд гурван сар тутамд мэдээллээ нягтлан танилцуулж байвал илүү аюулгүй, бусдад хор хөнөөл болох хориотой контентуудыг хянах нөхцөл бүрдэх юм. 

Facebook компани live буюу шууд дамжуулалт хийх эрхтэй аккаунтуудыг судалж, бусдад хор хөнөөлтэй хуурамч хаягуудын шууд дамжуулах эрхийг хасах тухай хэлэлцэж байгаа гэдгийг урьд өмнө мэдэгдэж байсан юм. 

Түүнчлэн өнгөрч буй долоо хоногт цагаан арьстнуудын үндсэрхэг үзлийг өөрийн цахим сүлжээгээр нийтлэхгүй гэдгээ албан ёсоор зарласан.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.