СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Дорлигжав нарын хувь хүмүүсийг хохироосон хохирлын хэмжээ 150 саяд хүрэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав болон түүний бизнесийн хамтрагч Ч.Бямбаа нартай холбоотой залилангийн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан

Хэргийг нэхэн сануулбал, нэгэн бизнес эрхлэгчийг 2012 онд татварын хэргээр шалгаж байх үеэр Д.Дорлигжавын баруун гар Чангаагийн Бямбаа гарч ирэн “Ах нь наад хэргийг чинь дарна. 100 сая төгрөг өгчих. Дорлигжавт дамжуулж өгнө” гэж хэлээд шийдсэн ч зүйлгүй орхисон ба хэрэг нь хэрэг биш болсны дараа мөнгөө нэхэхэд "Тэр мөнгийг чинь Д.Дорлигжавт өгсөн" гэж хэлэн усанд хаясан чулуу шиг алга болжээ. 

Энэхүү мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан бизнес эрхлэгчийг эрж суран, одоо шалгаж байгаа 4 сая ам.долларын авлигын хэрэгтэй хамтатган шалгах хүсэлтээ сэтгүүлчээр дайн илэрхийлсэн байдаг.

Харин .

Энэ байдлаараа Д.Дорлигжав, Ч.Бямбаа нар хичнээн бизнес эрхлэгчийн хөрөнгө мөнгө, амьдралаар тоглосон нь тодорхойгүй, цаашдаа хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна. 

Энэ мэдээлэл тархсаны дараа Д.Дорлигжавын эхнэр нь тэр хоёрын нэгтэй нь ирж уулзсан ба "Хохирлыг чинь төлнө. Одоо шалгагдаж байгаа хэрэг нэг тийшээ болоодохог. Жаахан хүлээ" гэж гуйсан байна. Энэ нь тэдний цаг хожих гэсэн арга байсан бололтой. Амласан хугацаа нь өнгөрсөн тул хоёр бизнесмэн Д.Дорлигжав, Ч.Бямбаа нарыг АТГ-аар шалгуулахаар зэхэж байгаа аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.