СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван давхар дээлнийхээ нэгийг тайлах сайд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

. Тэрбээр УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, БСШУС-ийн сайд гэсэн гурван давхар дээлэндээ халууцаж яваа нэгэн.

Түүний нэг дээлийг нь тайлах шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар гаргах гэж байна. Тэрээр нэг дээлнээсээ салах хүсэлтийг УИХ-ын даргад өгсөн учраас түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг өнөөдрийн Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ.

Түүний оронд уг байнгын хорооны даргаар хэнийг тавих вэ гэсэн бяцхан өрсөлдөөн үүссэн бөгөөд намын бүлгээс нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн ч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Оюунхоролыг дэмжсэн байна.

Д.Оюунхоролыг НББСШУ-ны байнгын хорооны даргаар томилох эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар гаргана. Байнгын хорооны өнөөдрийн саналыг энэ долоо хоногт хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.