СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-26

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг 81,8 хувийн саналаар дэмжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр 19:00 цагт эхэлж 22:00 цаг хүртэл үргэлжиллээ. Энэ удаагийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Шүүгчийн эрхүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 81,8 хувийн саналаар дэмжсэн юм.

Ингэснээр уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Маргааш/03.27/ Хуульзүйн байнгын хороо 09:00 цагт хуралдаж харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11:00 цагт эхэлж дээрх хуулий төслүүдийг хэлэлцэх юм.

Санал хураалт явуулахад чуулганд оролцсон 55 гишүүний 45 нь дэмжиж, 10 гишүүн татгалзлаа.

Татгалзсан гишүүдийн нэрсийг танилцуулж байна:

Л.Амарзаяа,

Ж.Бат-Эрдэнэ

Ц.Мөнх-Оргил

Б.Наранхүү

Н.Оюундарь

А.Ундраа

Д.Хаянхярваа

Ц.Цогзолмаа

М.Энхболд

Ж.Эрдэнэбат нар татгалзжээ. Эдгээр гишүүд хууль шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг зөвхөн Үндэсний аююулгүй байдлын зөвлөмжөөр томилдог байх нь буруу бөгөөд энэ нь

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.