СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утасны хэрэглээгээ багасгах таван арга

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Гар утас, таблет, ipad гээд ухаалаг хэрэглээ та бидний өдөр тутмын ажил амьдралтай салшгүй холбоотой болжээ. Гэвч хэт их ойр байх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Тэгвэл гар утасны хэрэглээгээ багасгахад туслах таван зөвлөмжийг уншигч танд танилцуулья.

Унталгын өрөөнөөсөө утсаа гаргах

Бидний ихэнх нь өглөөний сэрүүлэг тавих гэж, шөнө дунд гэнэтийн дуудлага ирж болзошгүй зэрэг шалтгаанаар гар утсаа өвтөртөлж унтах нь холгүй байдаг шүү дээ. 2017 оны нэгэн судалгаагаар унтахаасаа өмнөх 30 минутад гар утас ашиглавал нойр хулжаадаг тухай баталжээ. Тиймээс гар утсаа унталгын өрөөнөөсөө холдуулж оронд нь сэрүүлэгтэй цаг худалдаж аваарай.

Утсанд ирж буй дуут дохиоллуудыг хяна

Та хэдийгээр гар утсаа доош тавьсан ч хоёр секунд тутамд ирэх дохиоллууд эргээд л таныг утсаа шүүрч авахад хүргэдэг. Тиймээс дохиолол ирдэг хугацааг сунгах эсвэл нууж тааруулаарай. Хэрэв тэгэхгүй бол таныг илүү үр бүтээлтэй ажиллаж амьдрахад тань саад болж мэднэ.

 

 

Дэлгэц ширтэж өнгөрөөдөг хугацаандаа хязгаар тавь

Сүүлийн үед гарсан Android, iOS үйлдлийн системтэй гар утаснуудад дэлгэц харах цагийг хэмждэг болсон. Долоо хоног тутамд гар утасныхаа дэлгэцэнд зориулж буй цагаа хянаж өдөр бүр тодорхой хэмжээ хязгаар тогтоох хэрэгтэй. Тухайлбал заасан хугацаа нь болоход автоматаар дэлгэц унтардаг апп тохируулж болно. Өдөрт Твиттерт нэг цаг, Фэйсбүкт нэг цаг гэх мэтээр.

Саарал өнгийг ашигла

Хэрэв та iOS үйлдлийн системтэй гар утас барьдаг бол Settings-Accessibility-Shortcuts-Colour filters гэсэн цэс рүү орж өнгөний тохиргоог саарал дээр тавихыг зөвлөе. Home Button дээр гурван удаа дарахад саарал өнгийн тохиргоо хаагдаж бас нээгдэнэ. Саарал өнгө таныг илүү бодит амьдралын талаар төсөөлөхөд үргэлж тус болно. Харин Android үйлдлийн систем бүрт хараахан ийм цэс байхгүй байж болох ч ихэнхэд нь бий шүү, та хайгаад үзээрэй.

Өөрийнхөө төлөө өөртөө санаачилга гаргаарай

Бүх зүйлийг технологи шийдэх боломжгүй. Утсаа оролдож эхлэхээсээ өмнө “би яах гэж үүнийг хийж байгаа билээ” гэж өөрөөсөө асуугаарай. Заримдаа та өөртөө хамгийн дотны бас үнэнч, найдвартай зөвлөх байдаг шүү дээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.