УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт эхэлсэн. Энэ хугацаанд Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг хэд хэдэн хуулийн төслөөс гадна Зэвсгэт хүчний жанжин штабын даргын томилгоог хэлэлцэн батлаад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Хошууч генерал А.Ганбатыг томилсон. Түүнийг нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-д оруулж хэлэлцүүлсэн юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон А.Ганбат нь 1969-1979 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб, оператив-стратеги мэргэжлээр тус тус төгссөн боловсролын доктор зэрэгтэй.
1983 онд Монголын Ардын армийн 019 дүгээр ангийн сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Зэвсэгт хүчинд нийт 31 жил ажилласан хүн юм.
Энэ долоо хоногт болох УИХ-ын нэгдсэн чуулганаар УЕП-ын орлогч болон АТГ-ын дарга нарын томилгоог мэн хэлэлцэнэ. УИХ-ын чуулган маргааш буюу 03-аар сарын 26-нд хуралдана.