СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-24

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийн дүн гарлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийн санал хураалт өчигдөр болж дууслаа. Тус дүүрэгт 2016 онд ИТХ-ын сонгууль болсон ч нэр дэвшсэн төлөөлөгчид хууль бус сонгууль болсон хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан. . Тиймээс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулсан юм.

Дахин сонгуульд МАН, БНН, Монголын ногоон нам, Монгол консерватив нам болон дөрвөн бие даан нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Ингээд өчигдөр орой сонгуулийн урьдчилсан дүнг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга н.Баттөгс танилцуулав. Урьдчилсан мэдээллээр .

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10 дугаар тойрогт:

  • МАН-аас нэр дэвшсэн Доржпаламын төлөө 1460 буюу 55.2 хувь,
  • Монголын консерватив намаас нэр дэвшсэн О.Мөнхтуяагийн төлөө 19 буюу 0.072 хувь,
  • Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Мягмардоржийн төлөө 24 хүн буюу 0.091 хувь,
  • Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгийн төлөө 20 сонгогч буюу 0.076,
  • Бие даан нэр дэвшсэн Алтанзаяад 989 сонгогч буюу 37.4 хувь,
  • Бие даагч Жаргалын төлөө 114 буюу 4.31 хувийн саналыг авсан байна.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 19 дүгээр тойрогт:

  • МАН-аас нэр дэвшсэн Галхүүгийн төлөө 2029 буюу 52.7 хувь,
  • Монголын консерватив намаас нэр дэвшсэн Х.Долгормаагийн төлөө 15 буюу 0.35,
  • Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Орхоны төлөө 30 буюу 0.64,
  • Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхзаяагийн төлөө өгсөн саналын тоо 47 буюу 1.21 хувь,
  • Бие даан нэр дэвшигч Н.Уламбаярын төлөө 412 буюу 11.25,
  • Бие даагч Б.Туулийн төлөө 1277 буюу 35.94 хувийн саналыг авч тухайн тойргуудад явуулсан сонгууль дууслаа.

. Тогтоол хэлбэрээр сонгуулийн дүн ажлын тав хоногт баталгаажиж гарна хэмээн танилцуулсан юм.

Санал авах хугацаанд бие даан нэр дэвшигч Н.Уламбаярын зүгээс гомдол ирсэн. Тухайн гомдлыг Цагдаагийн байгууллагат шилжүүлсэн. Сонгуулийн хуулинд зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хянаж, шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн хэмээн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга дурдсан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.