СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-22

ТЦА: Мотоциклийн ослоор 2018 онд 116 хүн амь насаа алдсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Сүхбаатарын талбайн зүүн өмнөх хэсгийн уулзварт баруун тийш эргэхийг хориглосон түр шийдвэрийг дан ганц ТЦА гаргадаггүй. Бүх шийдвэрийг олон талаас нь судалж үзсэний үндсэн дээр гаргаж байгаа. Эдгээр замууд дээр өнөөдөр хэдэн минут түгжрэл үүсэхэд УБ хот тэр чигээрээ түгжрэх нөхцөл үүсэж байна. 

. Хэргийн дуудлага ирсэн даруйд ТЦА-ны шуурхай хэсэг хэргийн газрын үзлэгийг хийгээд холбогдох газарт нь хүлээлгэн өгсөн. Одоо шалгагдаад явж байгаа. 

Хавар торгууль ихэсдэг үү? гэсэн асуулт асуулаа. Цагдаагийн алба бол гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан хэргийг илрүүлэх үүрэгтэй байгууллага. Хичээл сургуулийн үетэй холбоотой хяналт шалгалт ихэсдэг. Гурав автомашин тутмын нэг нь бүрэн бус байдалтай хөдөлгөөнд оролцож байна гэсэн шалгалтын дүн гарсан.   

Мотоциклийн осолтой холбоотой гэмт хэргийн тоо баримтыг хүргэе. Өнгөрсөн жил 116 хүн нас барж, 256 хүн хүнд, хөнгөн бэртсэн. Орон нутагт 54,5 хувь нь бүртгэгдсэн. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нас баралтын дөрөвний нэгийг мотоцикльтой холбоотой хэрэг эзэлж байна. Орон нутагт өдөр бүр мотоцикльтой холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж байгаа гэж ойлгож болно.  

Дорноговь аймагт болсон Орон нутгийн шууданд явж байсан автобусны ослын шалтгааныг шалгаж байна. Орон нутгийн тээврийн цагдаагийн алба шалгаж байгаа.    

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.