УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар долоо хоног болгон иргэдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Улс нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өчигдөр хууль зүйн сайд Ц.Нямдорж ард түмнээсээ уучлалт гуйж байна лээ. 2016 онд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг яаралтай хааж шийдвэрлэсэн нь зохиомол хэрэг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1937 оны хэлмэгдүүлэлт шиг юм болсон гэж мэдэгдэж байна лээ. Энэ бол зөв шийдвэр.
Л.Болд гишүүн бид хоёр "Хүний эрхийн дэд хороо"-ны гишүүд. Хоёр жил энэ хэрэг зохиомол боллоо. Монгол улсын олон иргэдийн эрх зөрчигдөж байна гэж мэдээлэл хийж, нээлттэй сонсгол хийсэн. Тухайн үед олон хүн биднийг шүүмжилж байсан. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бичлэгүүд, мөрдөн байцаагч нарын Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг дарамталж байгаа бичлэгүүд ил болсон. Энэ хэргийг зохиомлоор үүрүүлсэн.
Хэрэгт холбогдсон хүмүүс айж дарамтанд орсон учраас хэргийг хүлээснээ бидэнд бичгээр ирүүлсэн. Яг одоо Засгийн газрын хуралдаан болж энэ асуудлыг ярьж байна. Үдээс хойш ҮАБЗ дээр энэ асуудлыг ярина. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, дарга Ц.Зоригт гэж хүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн дээд шүүхийн хуралдааныг даргалсан. Энэ хүнийг Ц.Элбэгдорж томилсон. Уг хуралд оролцсон шүүгчдийн 70 хувь нь МАНАН бүлгийн гар хөл бологсод" гэлээ.