БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцог эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр ээлжит XI хуралдаанаа хийж Б.Галцогийг Монгол Ардын Намын бүлгийн даргаас огцруулсан байна.
Тодруулбал Б.Галцог нь 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгүүлжээ.
Иймд тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан’’ тул хуралдаанд оролцогчдын 53.6 хувийн саналаар огцруулсан байна.