Дэлхий дээр хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй Facebook компани хэрэглэгчдийнхээ нууц үгийг дотоод сүлжээндээ түлхүүр үгээр нууцлалгүй ил хадгалж байсныг аюулгүй байдлын шинжээч Брайн Кребс мэдэгджээ. Facebook ашигладаг 600 сая хэрэглэгчийн нууц үг компанийн 20,000 ажилтны өмнө нээлттэй, ил задгай хадгалагдаж байсан байна.
Үүний дараахан олон нийтийн цахим сүлжээний инженер Скотт Ренфро дотоод хяналт шалгалтын ажил эхэлсэн ба одоогоор хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар ашигласан хэрэг илрээгүй байгаа гэжээ. Тус компани сүлжээний шинэчлэл хийсэнтэй холбогдуулан хэд хэдэн алдаа гарах болсныг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн оны есдүгээр сард 50 сая хэрэглэгчийн мэдээлэл ил болсон хэрэг гарч байсан юм.
Хэрэв таны нууц үг бусдад алдагдсан гэж үзвэл шинэчлэн солихыг албан ёсоор анхааруулах юм байна.
Эх сурвалж: www.bbc.com