СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-18

Эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлснээр эдийн засгийн коридорт өөрчлөлт авчирна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Хятад, Монгол, Оросын эрдэмтэд эдийн засгийн коридорыг хэрхэн урагшлуулах, төсөл зөвлөмжийг хэрхэн бодитой болгох талаар хоёр өдөр Монгол Улсын их сургуулийн Төв номын санд хуралдаж байна.

Дөрөвдэхь удаагийн “Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын форум”-аар эрчим хүч, нөөц ашиглалт, зам тээврийн нэгдмэл систем, боловсрол соёл, шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны талаар тэд илтгэл тавьж, зөвлөмж гаргах юм. Уг форум нь 2015 онд манай улсад зохион байгуулагдсан бол дараагийн жилүүдэд Хятад, Орос улсад хуралдан энэ жил Монгол Улсад үр дүнгийн хурлаа хийж байна.

 

Б.ОЧИРХУЯГ: АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУПЕР СҮЛЖЭЭНД НЭГДЭЖ ОРОХОД ЗӨВЛӨНӨ

/МУИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал /

-Энэхүү форум нь үндсэн хоёр чиглэлтэй нэгдүгээрт, гурван улсын сонирхлыг харгалзан үзэж, бие биенийхээ асуудлыг хүндэтгэсэн байдлаар шийдвэрлэх. Хоёрдугаарт, гурван орны хамтарсан эдийн засгийн коридорыг шийдвэрлэхэд эрдэмтдийн оролцоог өргөнөөр оролцуулах бололцоог нь нээж өгөх. Мөн шийдвэрлэх асуудлыг яаж шинжлэх ухаанч байдлаар шийдэхийг форумаар тусган ярилцдаг. Гурван улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн коридорыг хөгжүүлэх тал дээр оновчтой ярилцсан. Эдийн засгийн кордиорыг байгуулахад эрчим хүчний асуудлаа яаж шийдэх, тус асуудлыг шийдсэн бол үүнийг дагаад ямар дэд бүтэц хөгжүүлэх ёстой. Эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдсэн нөхцөлд дагаад  жижиг болон дунд үйлдвэрүүд яаж хөгжих, эдийн засгийн ямар ямар асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэдгийг гуравдахь салбар хуралдаанаар яригдана. Манай эрдэмтэд монгол орны нутаг дэвсгэр дээр хийн хоолой дайрч өнгөрөх, Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдэж орох талаар бид хэрхэн оролцон шийдвэр гаргах хүмүүст шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэх зөвлөмжийг гарган өгч байгаа юм.

Энэ жил анх удаа бизнес форум зохион байгуулж байгаа. Үүгээр эрдэмтдийн гарч ирсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төрийн хувийн хэвшилтэй цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх талаар хуралдана.

Тик танк форум бол ямар нэгэн шийдвэр гарган асуудлыг хэрэгжүүлдэг байгуулага биш. Гол зорилго нь үүсэж байгаа асуудлыг шинжлэх ухаанч байдлаар яаж шийдэж, ямар гарц байна вэ гэдгийг судалдаг. Хэрэгжүүлэгч байгууллагууд тухайн гарцуудаас аль нэгийг аван хэрэгжүүлэх боломжтой.

 

ЧЭН ГҮӨЧЯН: HИЛ ДАГУУХ ОРОН НУТАГТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨРҮҮД ГАРСАН

/Түн Жи их сургуулийн Эдийн засаг, менежментийн дээд сургуулийн хүндэт профессор/

-2015 оноос хойш нэг бүс, нэг замын ойлголт дээшилсэн байгаа. Нэг бүс, нэг замын төсөл эхний 3-4 жилийн хугацаанд улс болгон хяналтаа сайжруулсан бол одооноос бодитой ажилд шилжсэн байна. Төрийн болон дэд бүтцийн уялдаа нягт болсон. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн кордирын бүтээн байгуулалт талаас ярихад хил дагуух орон нутагт хамтарч ажиллах хөтөлбөрүүд гарсан байгаа.

 

 Б.В.БАЗАРОВ: АРД ИРГЭД, НИЙГЭМ, ОЛОН УЛСУУДЫН ХАРИЛЦАА БЭХЖИХ НЬ ЧУХАЛ

/ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич /

-Хятад, Оросын талаас эдийн засгийн коридорыг өндөр түвшинд гаргахын тулд өөрийн өөрсдийн бодлоготой байгаа юм. Харин Монгол Улс тус коридорт гарахад ямар бодлого хэрэгжүүлэхээ шийдвэрлэх ёстой. Ингэснээр танай улсын хөгжил дэвшилт томоохон түлхэц болох юм. Эхний үед Монгол-Орос, Орос-Монгол, Хятад-Монгол, Хятад-Орос гэсэн хоёр талын хамтын харилцааг гүнзгийрүүлэх хэрэгтэй.

Эдийн засгийн коридор гэдэг маань ганцхан зам тавих биш энэ бол ард иргэд, нийгэм, олон улсуудын харилцаа бэхжих нь чухал. Бид нэг нэгэндээ найдах итгэлтэй болсноор эдийн засгийн коридор хэрэгжүүлэх ажил сайжирна.

 

В.БАТЦЭНГЭЛ: ЗӨВЛӨМЖ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ  

/Монгол улсын их сургуулийн Газар зүйн, нийгмийн эрхлэгч доктор, профессор/

-Тинк танк холбооны үндсэн зорилго нь эрдэмтэн судлаачдын хийж байгаа судалгааг сонсож, зөвлөмжийг төр засгийн болон удирдах байгууллагадад өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд хэд хэдэн зөвлөмж гаргасан. Гурван талын эрдэмтэн судлаачдын хүрээнд өөр өөрийнхөө судалгааны хүрээнээс гадна зарим нэг төсөл хөтөлбөр хэрэгжсэн юм.

Үүнд Замын-Үүд Алтанбулагийг холбосон босоо тэнхлэг, зүүн бүс дахь Хайлаар Чойболсан хотуудыг холбосон эдийн засгийн коридорын асуудал юм. Түүнчлэн дэд бүтэц, эрчим хүчний коридорыг байгуулснаар байгаль орчинд ээлтэй аялал жуучлалын коридор байгуулах боломжтой. Энэ боломж аль аль талдаа байна. Монголын талын зүгээс дэд бүтэц, хил гааль, визтэй холбоотой асуудал дээр нь зөвлөмж гаргасан.

Энэ жилээс эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг бодитой ажил хэрэг болгох үүднээс Монголын талаас Үндэсний хөгжлийн газар, Хятадын талаас хэд хэдэн мужийн захирагчийг, ОХУ-аас Чита мужийн орон нутгийн удирдлагыг “Тинк Танк” холбоонд нэгтгэжээ. Эрдэм судлаачид, төр, хувийн хэвшил нэг зорилготой болсноор холбооноос гарч буй шийдвэр илүү бодитой ажил хэрэг болох юм.

 Сэтгүүлч: Т.Сайнбуян

 

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.