СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Цахим үнэмлэхээ онлайнаар захиалж, хаа байгаа газраасаа авах боломжтой боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр шийдэх үйлчилгээг УБЕГ нэвтрүүллээ. Иргэд маань улсын бүртгэлийн цахим систем www.burtgel.mn сайтаар орж захиалах боломжтой. Тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр интернэтээр захиалаад хаанаас ч авах боломжтой бөгөөд өөрөө болон тухайн иргэний хамаарал бүхий этгээд цахим үнэмлэхийг нь хүлээж авах хорооноос авах боломжтой болж байгаа юм.

  Захиалга баталгаажсаны дараа Улаанбаатар хотод хүлээн авах бол 3-5 хоног, хөдөө орон нутагт 10 хоногийн дараа цахим үнэмлэхээ авна. Жишээлбэл: Ховд аймагт цахимаар захиалаад Улаанбаатар хотоос авах бүрэн боломжтой. Иргэн та 16, 25, 45 нас хүрсэн бол цахим үнэмлэхээ шинэчлэн захиалахдаа заавал Улсын бүртгэлийн харьяа газарт өөрийн биеэр очин захиална.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж "УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. . Эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байна. Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа. 

Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээллийг агуулдаг,

  • Иргэний байнгын оршин суугаа хаяг
  • Төрсөн газрын мэдээлэл
  • Хурууны хээщ
  • Цахим гарын үсэг
  • Иргэний үнэмлэхийн дугаар

. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа.

" хэмээв. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.