- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, "Монголын хүний төлөө" намын дарга Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг өөрийнхөө болон эхнэр, хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр 17 орон сууцтай талаар өнгөрсөн онд мэдээлж, түүний хамаарал бүхий хүмүүс ямар эх үүсвэрээр ийм олон үл хөдлөх хөрөнгөтэй болсныг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байдаг
АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярын иргэн Х.Бат-Ялалтад өгсөн 2018 оны тавдугаар сарын 18-ны албан бичигт дурдсанаар “Монгол Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа” гэсэн хариуг өгсөн байдаг.
Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Тус бүрчлэн, дурдагдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн” хэмээн мэдээлсэн байдаг.
Тэгвэл уг хэргийн талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ийм тайлбар хийлээ
Тэрбээр “Надад нэг хариу ирсэн. Тэрэн дээр 17 байргүй юм байна. 7, 8 байр байна гэсэн. Тэгэхээр нэг ч нэгдэхгүй, хоёр ч хоёрдохгүй, их багадаа биш хамгийн гол нь шударга байна уу, үнэн ярьж байна уу гэдэгтээ асуудал байгаа юм. Монголчуудын хувьд хамгийн сайн хуульч гэж ойлгодог хүн маань өнөөгийн нийгэмд худал хуурмагийн гол төвд нь суучихаад ард түмнээ хуураад сууж байгаад харамсаж байна.
Ц.Нямдоржтой миний хувьд ямар нэгэн хувийн асуудал байхгүй. Өнөөдрийг хүртэл Г.Алтан гэдэг хүний байранд түрээсийн төлбөр төлөхгүйгээр үнэгүй амьдардаг талаараа ярьсан байдаг. Энэ чинь өөрөө авлига шүү дээ.
Цаашлаад Эрдэнэтийн асуудал, төрийн банкны 30, 40 сая ам.долларын асуудал гээд олон нийтэд тэртээ тэргүй ил тод болсон мэдээлэлд цаагуураа Ц.Нямдорж, Г.Алтантай холбоотой болохыг ямар ч хүн ажиглаад харахаар байгаа байхгүй юу. Энэ асуудлыг шалгаж чадахгүй байна гэдэг маань Монголын хууль хяналтын байгууллага албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чадваргүй, тэдний удирдлагаар ажилладаг гэдэг нь бодит амьдралд дээр байна” хэмээв.