СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Та улс төрчдөд итгэх үү? Хиймэл оюун ухаанд итгэх үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хууль тогтоох шатны байгууллага таны амьдралд хэрэгтэй, шаардлагатай шийдвэр гаргаж байна гэж та боддог уу? Хэрэв тэд ажлаа хийж чадахгүй бол технологийн эрин үед эрх баригчдын өмнөөс шийдвэр гаргах хиймэл оюун ухаан хөгжиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Европын орнуудад хийсэн судалгаагаар оршин суугчид амин хувиа хичээсэн, ашиг хонжоо харсан шийдвэр гаргагчдаас илүү технологийн дэвшилтэд итгэж байгаагаа илэрхийлжээ.

Их Британи, Испани, Герман, Франц, Ирланд, Итали, Нидерландаас ирсэн 2,500 иргэнээс дээрх судалгааг авчээ. Судалгаанд оролцогчдын талаас илүү нь ажлын байраа роботуудад алдана гэхээс эмээдэг гэсэн хариулт өгсөн бол

Хэдий тийм ч судалгаанд оролцогсдын үлдсэн 30 орчим хувь нь хиймэл оюун ухааны гаргасан шийдвэр улс төрчдөөс илүү гэж үзсэн нь сонирхол татаж байгаа юм. Орчин үеийн нийгэмд эрх баригчид болон иргэдийн дунд үл итгэлцэл газар авсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.