- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ШУУД: Монголын хүний төлөө намынхан өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын дарга Х.Бат-Ялалт:
-УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг 2016 оны сонгуулийн өмнө олон нийтэд илчилсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байсан М.Чинболд энэ бичлэгийг анх үзсэн. Гэтэл таван минутын дараа Л.Эрдэнэчимэг нар руу залгасан. Ингээд данс аваад мөнгө шилжүүлсэн. Насан туршдаа дуугай байгаарай гэж байгаа юм уу, "насан туршийн зээл" гэж бичсэн байсан. Энэ бичлэгтэй холбоотой намайг Прокурорын байгууллагаас гэрчээр дуудсан. Би өнөөдөр очно.
Бид энэ бичлэгийг олон нийтэд цацахдаа үнэн, мөнийг хайсан. Түүнээс мөнгө аваад дуугүй байх байсан бол олон нийтэд илчлэхгүй байх байсан.
Нийгэмд шударга бус зүйл их байна. Энэ бүхэн Хууль зүйн сайдаар таван удаа сонгогдсон Ц.Нямдоржтой холбоотой. Тэд миний тухай нэвтрүүлгийг найзаар маань хийлгэхээр захиалсан байна лээ. Намайг зээлээ төлөөгүй зугтсан гэж яриад байх юм. Зээлээ төлөөгүй хүн 13, 14 жил шүүхийн шударга бус байдалтай тэмцээд явах уу? Би 65 сая төгрөгийн өртэй нь үнэн (АНУ-д сурсан сургалтын зээлийн өрөө хэлж байна.Сур).
Гишүүн асан Л.Эрдэнэчимэг хонзогнуур хүн байна. Тэрээр улстөрийн хонзон авахын тулд намайг хуулийн байгууллагаар шалгуулж байна. Намайг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхгүй байх үүднээс нэг сумаар хоёр туулай буудаж байна. Өнөөдөр бидний хэний ч оймсыг гозолзуулахад үнэн, зөвийг шийддэг хуулийн дархлаа байхгүй болсон байна. Хуулийн салбар улстөрчдийн халаасанд оржээ.