- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч С.Амарсайхан, Б.Цолмонгэрэл нар хууль бус шийдвэр гарган өөрийг нь хохироосон гэж иргэн И.Энхсайхан мэдээлэл хийлээ.
Иргэн, хүний их эмч И.Энхсайхан 2005 онд А.Цэнгэлбаттай гэр бүл болж, жил гаруй амьдарсны дараа А.Цэнгэлбат түүнийг залилсан гэдгийг мэджээ. А.Цэнгэлбат гэх эмэгтэй түүний эмнэлгийн байр, үл хөдлөх хөрөнгө зэргийг хууль бус баримт үйлдэн өөрийн нэр дээр авсан байна. Иргэн И.Энхсайхан 2007 оноос хойш шүүх, цагдаад хандан явж байгаа ч хохирлоо барагдуулж чадахгүй байгаа гэнэ.
Тэрбээр 500 сая төгрөгийн хохирлоо барагдуулахаар БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч нотлох баримтыг үндэслэл болголгүй буруу шийдвэр гаргаж буйд гомдолтой байгаагаа дурдсан юм.
Иргэн И.Энхсайхан "Миний хувьд гадаадад олон жил сурч, хөдөлмөрлөсөн хүний цаадахыг мэдэлгүй А.Цэнгэлбатад итгэн нэг гэрт орсон юм. Одоо бол гэрлэлтийн баталгаагаа салгасан. А.Цэнгэлбат намайг германд байх хугацаанд миний орон сууцыг заран зарсан мөнгөө өөрийн хүүгийнхээ дансанд шилжүүлсэн байдаг. Мөн миний эмнэлгийн байрны үл хөдлөх гэрчилгээг хуурамч итгэмжлэх хийлгэн авсан мөн хүү нь миний гарын үсгийг дуурайлган БЗД-ийн татварын албанд хуурамчаар х тайлан гаргасан байсан. Энэ бүх залингийн хэргийн талаарх нотлох баримтыг цуглуулан шүүхэд хандсан ч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч С.Амарсайхан, Б.Цолмонгэрэл нар дээрх хоёр хүний худал үгэнд итгэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна" гэсэн юм.