- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ШУУД: Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, НМХГ хамтран Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлыг ирэх сарын 4-н хүртэл хийх юм.
Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартуудын мөрдөлтийг хангуулах зорилгоор дээрх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Дээрх шаардлагад техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж байгаа юм.
Түүнчлэн оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг газар дээр нь арга хэмжээ аван АТҮТ тухайн жолоочийн бичиг баримтыг шилжүүлэн оношлогоонд нөхөж хамруулах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ.
Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн дэд ахлагч н.Цэрэнчимэд "Өглөөний 09.00 цагаас оройны 17.00 цаг хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд оношлогоонд ороогүй, урдаа өнгөт хальстай, автомашины номероо их биеэсээ хөндийлсөн, гаднах өнгө үзэмж муудсан гэх зөрчил их илэрч байна. Урдаа өнгөт хальстай, номероо их биеэсээ хөндийлсөн тээврийн хэрэгслийг газар дээр нь арга хэмжээ авч байна. Оношлогоонд ороогүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 15 гээд бүрэн бус тээврийн хэрэгсэл гээд 20 мянган төгрөгөөр арга хэмжээ авч байгаа" гэсэн юм.
Жолоочдийн хувьд автомашиныхаа дугаарыг нууцлах зорилгоор нэгдүгээр эгнээ буюу хурд хэтрүүлэх, камераас өөрийгөө далдлах байдлаар урд номероо өндөрлөдөг байна. Энэ нь стандартын шаардлага хангахгүй, зөрчил гэж үздэг тул замын цагдаа нар торголгүй газар дээр нь арга хэмжээ аван ажиллаж байна. Хэрэв газар дээрээ энэ асуудлаа шийдвэрлэх боломжгүй гэвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 15-т зааснаар 20000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа гэдгийг сануулан хэлэв.
Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг. Иймд Замын цагдаагийн албанаас жолооч нартаа хандан тээврийн хэрэгслийн дээрх хэсгүүдэд өнгөт хальс наахгүй байхыг зөвлөж байна. Наасан байвал газар дээр нь зөрчлийг арилгуулах бөгөөд эсвэл торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ.