Та биднийг эх дэлхийдээ амгалан амьдарч байхад агаар мандалд асар хүчтэй солирын дэлбэрэлт болсон гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дэлхийн гадаргуугаас дээш 25 км-т Хирошимагийн цөмийн бөмбөгөөс 10 дахин хүчтэй солирын дэлбэрэлт болсон байна.
Олон улсын сансар судлаачид ийм үйл явдлыг галт бөмбөг гэдэг бөгөөд маш өргөн уудам талбайг гэрэлтүүлдэг учир дэлхийн оршин суугчдад харагдах боломжтой ажээ. Ийм төрлийн дэлбэрэлтийн үеэр үүлэн дээр улаан туяа татдаг байна. Оросын Камчатакын хойгийн тэнгэрт дэлбэрэлтийн үеэр туяа татуулсан гэж үзжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон дэлбэрэлтийг цагт 116 мянган км-ын хурдтай 173 килотонтой дүйцэхүйц эрчим хүч ялгаруулсан гэж тогтоогоод байна. Ойрын 30 жилийн хугацаанд дэлхийн агаар мандалд дэлбэрсэн хоёр дахь хүчтэй галт бөмбөг байсан гэж судлаачид дүгнэжээ.
Эрдэмтэд энэ талаар олон нийтэд мэдэгдээд удаагүй. Дэлбэрэлт Бэрингийн тэнгисийн алс хязгаарт харагджээ. НАСА-ын ажилтан Линдлэй Жонсон үүнтэй ижил солирын дэлбэрэлт 100 жилд цөөн хэдэн удаа тохиодог гэв. Энэ жилд таван ч галт бөмбөгийн дэлбэрэлт болно гэж НАСА тогтоогоод байна. Гэхдээ эдгээр нь тун бага хэмжээтэй тул дэлхийн оршин суугчид бидэнд бараг мэдэгдэхгүй.
Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com