- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“SpaceХ” компани саран дээрх аялал зохиож, сансар огторгуйг шимтэн сонирхогчдын хорхойг дарах “Хүндэт Сар” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ долоо хоногийн эхэнд тус компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Элон Маск саран дээр аялах анхны үйлчлүүлэгчээ танилцууллаа.
Энэ аялагч хэн бол? Надад ч бас тун сонирхолтой санагдаж байна. Таамаглаж, төсөөлж байсанчлан олны танил төдийгүй, чамгүй хөрөнгө чинээтэй эрхэм саран дээрх анхны жуулчин болохнээ. Японы хувцас загварын брэнд Zozo компанийг үүсгэн байгуулагч Юсаку Маезава “SpaceХ” компанийн пуужингаар сар луу нисэх аялагч юм.
“Эцэст нь та бүхэнд бахархалтайгаар хэлье, би сар луу нисэхээр болсон” гэж Маезава чангаар хэлжээ. Лос Анжелест болсон хэвлэлийн хурал дээр Японы жуулчин Америкийн сансрын нисгэгчдийн багтай хамт “Big Falcon” пуужингаар хөөрч, саран дээр 4-5 хоногийн хугацаатай аялна гэж Элон Маск мэдэгдсэн юм. Мэдээж хэрэг энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Японы тэрбумтан бизнес эрхлэгч залуу хэдэн зуу биш байлаа гэхэд хэдэн арван сая доллараар тасалбар худалдаж авсан гэж эх сурвалж бичжээ. 2017 онд Маезава нь Жан Мишел Баскуайн 1982 онд зурсан уран зургийг 110 сая доллараар худалдаж авч АНУ-д шуугиан тарьж байсан удаатай.
Өнгөрсөн хоёрдугаар сард “SpaceХ” компани энэ оны сүүлээр хоёр зорчигч сарны аялалд гарна гэж мэдээлсэн ч нэрийг нь нууцалсаар байсан. Зорчигчдын нэг нь Японы иргэн болохыг ийнхүү зарлалаа. “Big Falcon” пуужинг амжилттай хөөргөхийн тулд мэргэжилтнүүд ажиллаж байна. “Big Falcon” бегемот пуужингийн дараагийн үеийн шинэ технологийг нэвтрүүлсэн, НАСА-ын “Аполло” сарны аяллыг хийж байсан “Сатурн 5” хөлгөөс илүү хүчин чадалтай гэж мэдэгджээ. Түүнчлэн ирээдүйд Ангараг гариг руу хийх аялалд зуун зорчигч тээвэрлэх хүчин чадлыг бүрдүүлэх юм байна.
Эх сурвалж: www.nytimes.com