- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нэгдүгээр эмнэлэг болон Сонгдо эмнэлгийн урд талын автозам дээр байнгын түгжрэл үүсч, иргэлийн бухимдлыг төрүүлдэг билээ. Манай редакцид энэ асуудлаар олон иргэн хандсаны дагуу манай сурвалжлагч Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч А.Эрдэнэбаттай ярилцлаа
- Энэ хоёр эмнэлэгийн эргэн тойронд байнгын автозамын түгжрэл үүсч байна. Эмнэлэгээр үйлчлүүлэх гэж ирсэн иргэдийн хувьд уг түгжрэлийг бууруулах ямар арга зам байгаа талаар асууж байна л даа?
- Энэ хоёр эмнэлэгийн ойр орчмоор өглөөний 08 цагаас эхлээд ажлын цаг дуусан дуустал түгжрэл үүсдэг. Сонгдо эмнэлэг болон нэгдүгээр эмнэлэгийн ажилчид өглөө 08,30 цагт ирээд зогсоол дээрээ машинаа тавьчихдаг. Үйлчлүүлэгчдийн машин байрлах газаргүйн улмаас машинаа давхар тавих, нэгдүгээр эгнээд машинаа орхиж явах зэргээр замын түгжрэл үүсгэж байна.
Сонгдо, Нэгдүгээр эмнэлэг, 103 гэсэн томоохон байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ХАБ /хөдөлмөр аюулгүй байдал/-ын ажилтан заавал ажиллуулах ёстой. Хуулийн дагуу. Гэтэл тухайн байгууллагууд ХАБ-ын ажилтан гаргадаггүй. Үүнээс үүдэн замын цагдаа л энэ хавийг зохицуулж байна.
Байгууллага ч гэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж тусгай ажилтан гаргаж ажиллуулах ёстой. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх, машин ирлээ гэхэд сул зогсоол зааж өгөх зэргээр иргэдэд үйлчлэх ёстой. Гэтэл энэ хавьд л гэхэд замын хашлага хаалт зэрэг л тавьсанаас өөр ажил хийхгүй байна.
Тээврийн цагдаагийн албанаас байгууллагуудыг ХАБ-ын ажилтан гаргуулж ажиллуулахыг шаардана. Зөвхөн иргэд рүүгээ хандсан биш байгууллагууд руу хандаж албан мэдэгдэл хүргэх, арга хэмжээ тооцох зэргээр ажиллаж байна.
- Нэгдүгээр эмнэлэгийн урд зогсоол байгаа нь харагдаж байгаа ч машин оруулахгүй байна. Энэ зогсоолоор ямар хүн үйлчлүүлэх ёстой юм бэ? Төлбөртэй юм уу?
- Эмнэлэгээр үйлчлүүлж байгаа хүн зогсоол дээр ямар ч төлбөр төлөх ёсгүй. Байгууллагууд үйлчлүүлж байгаа хүмүүсээсээ зогсоолын төлбөр гэж авах ёсгүй. Гэтэл энэ эмнэлэгийн орчин тойронд дур мэдэн хайс, хаалт хийчихсэн байна. Яаралтай түргэн тусламжийн машин нь хүртэл орж чадахгүй байна. ТЦА-аас албан мэдэгдэл өгч, ийм өөрчлөлт хийгээрэй гэх мэтээр зөвлөж байна.