Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Шинэ Зеландын Крайстчөрч хотын сүмүүдэд тус улсын түүхэнд байгаагүй аймшигт халдлага гарсан билээ. Эрх баригчид исламын хоёр ч сүмд гарсан халдлагыг террорист үйлдэл гэж үзээд байгаа юм.
Халдлага үйлдсэн этгээдүүд хэргийн газар дээр бичлэг хийсэн нь цахим ертөнцөд тархаад байсан. Уг бичлэгүүдийг олон нийтэд хүргэх нь зохимжгүй, буруу үлгэр дуурайл болохоос гадна өдөөн хатгасан шинжтэй гэж үзсэнээр цахим ертөнцөд хориглосон.
Дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй цахим хуудас болох Facebook компани халдлагын үеэр гэмт этгээдүүдийн хийсэн бичлэг 1,5 сая удаа тархсан байсныг устгасан тухай мэдэгджээ. 17 минутын турш үргэлжилсэн аллагын дүрс бичлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Facebook хуудсаар тархсан юм.
Twitter, Instagram, YouTube зэрэг олон сая хэрэглэгчтэй цахим хуудсуудад мөн адил цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг илгээсэн байна. Олон нийтийн цахим сүлжээнүүд цагдаа нарын тусламжаас гадна мянга мянган хувь хүнийг хөлсөлж хориотой контентуудыг устгахаас гадна хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулсаар байна.
Шинэ Зеландыг хариуцсан Facebook-ын төлөөлөгч Миа Гарлник хориотой контент ашиглахыг таслан зогсоохоор үргэлжлүүлэн ажиллана гэжээ.
Одоогоор YouTube-ээс Крайтсчөрчийн халдлагын хэр хэмжээний, хэд орчим бичлэг устгасан тухай мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: www.cnn.com