Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой. Сугалааны тохирол сар бүрийн 17-ны өдөр Боловсрол суваг телевизээр 18:45 цагаас шууд дамжуулж байгаа юм.
Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн тохиолдолд НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой.
Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын супер сугалааны шагнал 60 сая төгрөг байна. Харин өнгөрсөн сард нийт 225 сая төгрөгийн супер шагналын эзэн тодорсон юм.