СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Алтанхуяг: Шударга ёсны төлөө тэмцэхэд "чөдөр" болсон зөвлөхийн ажлаа өгчихлөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн улстөрийн зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгчээ

Тэрээр,

-Нэг жил найман сарын хугацаанд Eрөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа. Гэвч . Ярьсан зүйл маань eрөнхийлөгчид хаяглагдаад, надаар юм хэлүүлээд байгаа юм шиг нийгэмд ойлгогдоод байна.

Тиймээс ажлаа өгөөд улс орондоо, шударга ёсыг тогтоох, хүмүүсийнхээ амьдралыг өөд татах, цөөнх нь баяжиж олонхи нь ядуураад байгаа байдлыг зосоох чиглэлд өөрийн бодсоноо чөлөөтэй хийх боломж олж авъя гэж eрөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөж байна. Хийх, бүтээх, ярих ажил их байна. Түүндээ шуударлаа.

Өөр нэг ноцтой юм байна. Манай намынхан надад их хандаж байна

Таны яриад байгаа шударга бус зүйл чинь манай Ардчилсан намд үүрлэсэн. Ц.Элбэгдорж, М.Энхболдын гар хөл болсон хамсаатнууд чинь АН-ын удирдлагад гараад ирсэн. Бид 30 жилийн турш юуны төлөө явсан юм. Одоо сүүлдээ Эрдэнэтийн 49 хувийг хамт идсэн хэрэгт орлоо. Тэр дундаа С.Эрдэнэ чинь УИХ дээр шившгийн юмнууд хийлээ гэж байна. Тиймээс би амиа аргалж явж болохгүй нь ээ.

Ардчилсан нам гэдэг чинь 2-3-хан хүний нам биш. 30 жилийн турш Ардчиллын төлөө явсан мянга мянган гишүүдийнхээ сэтгэл зүтгэлийг МАНАН-ийн тоглоом болгоод, МАНАН-ийн нэг баганын өрөөсөн булан болгоод хаяж болохгүй байна. Тиймээс би хариуцлагаа ухамсарлаж, мянга мянган гишүүдийнхээ өмнө хариуцлагатайгаар хэлж байна. Хамтраад намаа цэвэрлэe. Улс орондоо шударга ёсыг сэргээн тогтооход хамтран ажиллая. Тэр дундаа нам дотроо шударга ёсыг тогтооё. Яагаад гэхээр нам бол төрийн эрхэнд хүрч болох институци. Тиймээс намаа цэвэрлэх ажилд гар биe оролцоно.

-Та намын дарга болох уу?
-Хүн юм хийх гэхээр л дарга цэрэг гээд байх юм. Би даргагүйгээр амьдраад явах боломжтой хүн. Намын гишүүдийн итгэл сэтгэл МАНАН-ийн баганын буланд элэгдэхийг л хармааргүй байна.

Та нам байгуулах юм уу?

-Мэдэхгүй. юм. Өнөөдөр миний үүсгэн байгуулж байсан, олон гишүүдийн итгэл үнэмшил болсон нам МАНАН-тай хамт нуран унаж байна. Удирдлага нь. Тиймээс би зүгээр байж болохгүй учир намайг чөдөрлөсөн албан тушаалаасаа чөлөөлөгдлөө гэлээ.

Н.Алтанхуягын Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан өргөдөл

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.