- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд өнгөрсөн онд нийт 75873 хэрэг бүртгэгдсэн. Хулгайн гэмт хэрэг 34 хувь, хүрээлэн буй орчны гэмт хэрэг 1 хувь, залилах гэмт хэрэг 14.8 хувь, хүн алах гэмт хэрэг 1 хувь, бусад гэмт хэрэг 49.2 хувь эзэлж байна.
Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны хувьд өнгөрсөн онд 1998 оны арванхоёрдугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 24 настай эрэгтэй Б 49 удаа хутгалагдаж, нас барсан хэргийг 20 жилийн дараа мэргэжлийн ур чадвар гаргаж, тухайн үедээ 18 настай Н гэх этгээд үйлдсэн болохыг тогтоож илрүүлсэн. Мөн өмнөх онд илрээгүй галт зэвсгээр үйлдэгдсэн 10 гаруй хэрэг, бусдыг санаатай алсан 1987 оноос хойш үйлдэгсэн хэргийг илрүүлсэн.
Манай улсад 960 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байна. Дээрх газруудад телевизор 2826, нөүтбүүк 2417 мөнгөн аяга 3156, алт мөнгө монетан эдлэл 68579, гар утас 54466, бусад эд зүйлс 35735 ширхэг барьцаанд тавигдсан байсныг судалгаагаар гаргасан. Эдгээр бүх эд зүйлс зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд жилдээ 32 тэрбум төгрөгийн эд бараа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаар эргэлдэж байна.
Барьцаалан зээлдүүлэх газрын стандартыг сайжруулснаар хулгайн гэмт хэргийн алдагдсан эд зүйлс олдох болсон. Гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлсийг битгий авч байгаараа гэдгийг сануулж байна.
Залилах гэм хэргийг бууруулах үүднээс нэгдсэн арга хэмжээг явуулсан энэхүү 20 хоногийн хугацаанд оргон зайлсан 14 гэмт этгээдийг, эрэн сурвалжлагдаж байсан 30 этгээдийг олж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хууль хяналтын байгууллагад ажилладаг албан хаагчдийн хувьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Үүнд 25 шүүгч, 42 прокурор, АТГ-ын 4 ажилтан, цагдаагийн байгууллагын 12 алба хаагч холбогдон шалгагдсан. Дээрх албан хаагчдын хувьд буруу шийдвэр гаргах, хууль зүйн алдаа гаргах, хувийн сонирхлоор ажилласан гэх гомдол мэдээлэл иргэдээс ирдэг. Үүн дээр хэрэг нээн ажиллах явцад дээрх хуулийн байгууллагын албан хаагчдын шийдвэр хуулийн дагуу үндэслэлтэй хэмээн гардаг. Сүүлийн үед иргэдээс албан тушаалтай нь холбогдуулсан гомдол санал ирж байгаа. Мөрдөн байцаах албанаас тухайн хэргийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгадаг.
Цахим орчинд тавигдсан зарын 50 гаруй хувьд нь хуурамч зар сурталчилгаа буюу цаана нь залилах гэмт хэрэг нуугдаж байдгийг иргэд анхаарах хэрэгтэй.