СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эко Алтан Заамар”-ын учруулсан зовлонг мартаж болохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Түрүүч энд дарж уншина уу

М.Мөнхтунгалаг

Шадар сайд та хариуцлага тооцно уу.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж амь насаа алдаад байгаа билээ. Монгол хүн бүрийн элгийг эмтэлсэн гашуун энэ үйл явдал уул уурхайтай аймаг, орон нутаг, сум, баг бүрт хатуу, үнэтэй сургамж боллоо. Гэтэл нэг талын байр суурь, нэг талын баяр хөөр иргэдийг бухимдуулж эхэллээ, Шадар сайд аа.

Таны хэт нэг талыг нь онцлох гэсэн улс төрийн өнөөдрийн имиж нэг л биш ээ. Дөрвөн айл хүнээ алдчихаад байхад монголын төр ажлаа хийсэн аврагчдын зүгт олон нийтийн анхаарлыг татаж, бөөн баяр хөөр, бөөн шагнал урамшуулал яриад суугаа нь Монгол хүний гашуудалд эмгэнэдэг жудаг, ёсонд нийцэж байна уу. Мэдээж ОБЕГ-ын 36 албан хаагч ослын газарт есөн өдрийн турш хүн байтугай техник царцам хөлдүү газар, хүйтэн усанд ажилласан. Энэ бол гавьяа яах аргагүй мөн. Тэд хэний ч айдас хүрэм, нүд халтирам бүхэнтэй халуун гараараа тулсан. Тэд шантраагүй, ухраагүй, няцаагүй. Эрлийн ажлыг зогсооё гэж хэлээгүй. Иргэдийн цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гавьяатнууд.

Энэ бүхнийг ярих нь зөв ч цаг үе нь мөн байсан уу. Ямааны мах халуун дээрээ юм бол, осол гаргачихаад байгаа гол буруутан хаачив. Яагаад вэ. Стандартын бус нөхцөлд, аюулгүй ажиллагааны ямар ч нөхцөлгүй талбайд талийгаачдыг ажиллуулж байсныхаа төлөө уучлал гуйж болдоггүй юм уу. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт гэгчийг баримтладаггүй “Эко Алтан Заамар”-т чимээгүй байх эрхийг хэн олгов.

Энэ бол зүгээр нэг хөрсний нуралт байгаагүй, зүгээр нэг карьерийн ус хальж урссан асуудал биш. Дөрвийн дөрвөн хүний амийг шороо, усан доор оруулчихсан хэрэг. Ийм .

Гэтэл манайд тэгсэнгүй. Хэрэв монголоос өөр улсад ийм харамсалтай хэрэг гарсан бол олборлогч компанийнхан олны нүдэн дээр гарч ирээд толгой бөхийн уйлах байв. Нийгмийн сэтгэл зүйг хахь өөр зүйлд бус хариуцлага алдсан бизнесмэнүүд рүү чиглүүлэх байлаа. Монголд тэгсэнгүй. Хэн нь ч Ч.Базар гэгчийг асууж сурагласангүй. “Эко Алтан Заамар”-ын зөвшөөрлийг хэрхэхийг мэдээлсэнгүй. Хяналт шалгалт хийдэг газрууд өөр өөрийн хамаарал бүхий өнцгөө хамгаалж, зөвшөөрөл олгож, зөв бурууг нь ухаж суух ёстой албан тушаалтнууд дэмий л доороо эргэцэж юу ч мэдэхгүй царай гаргаж чадах хэмжээндээ мэлзэхийг харах гунигтай байна. Хаа хаанаа, шат шатандаа “Баян” хочит Базар гэгчид “базуулчихсан” ийм хяналтын болоод хариуцлагын систем байгаад юунд хэрэгтэй вэ.

Шадар сайд аврагчидтай уулзах үеэр “Онцгой байдлын үндэсний аврах бригад”ын аврагч Ж.Баяртогтох “Онцгойгийнхны хувцас, техник хүрэлцээ муу байна. Жишээ нь, шумбалт хийлээ гэхэд аврагчид нэг хувцасаа ээлжлээд өмсдөг. Тиймээс гүний шумбалтын хувцсыг сайжруулаад өгөөч. Архангай аймгийн Өгий нуур суман дээр гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Энэ бол жишээ. Энэ үеэр дуудлага ирвэл ард нь багаж, техник хэрэгсэл муу үлдэж байна” гэнэ билээ.

Яг энэ шүү дээ, төр засгийнхан минь ээ. Үүнд л анхаарах ёстой болохоос шагная гээд дээшээ доошоо чиглэл өгөөд байж таарахгүй. Угтаа бол БОАЖЯнаас хэд хэдэн удаа Ашигт малтмал, Газрын тосны газар болон Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбууд хаягласан “Эко Алтан Заамар”-ыг шалгах тухай санал хүргүүлсэн юм билээ. Тодруулбал, хамгийн сүүлд 2018 оны долдугаар сарын 20-нд Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн гарын үсэгтэй дүгнэлтийг хүргэж байжээ. Энэхүү дүгнэлтэд, ...2018 оны зургадугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Эко Алтан Заамар” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэжаргал, үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Дашчойнхор, уурхайн дарга Г.Ганбат, “Сонор” гэрээт харуул хамгаалалтын албаны дарга Д.Лхагвадорж, Хуулийн мэргэжилтэн Б.Батсайхан, Байгаль орчны мэргэжилтэн Д.Хуягбаатар нарыг байцуулан газар дээр нь ажиллахад МҮ-007712 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэд хэдэн ноцтой нөхцөл байдал тогтоогдсон.

Үүнд, “Эко Алтан Заамар” ХХК нь 2018 онд олборлолтын ажил хийж байгаа хэсэг нь 2016 онд батлагдсан ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2018 онд хэрэгжүүлэх байгаль
орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй байна. Хоёрдугаарт, ТЭЗҮ хүлээн авах тухай АМГТГ-ын даргын 2017 оны есдүгээр сарын 19-ний т/90 дугаар тушаал, УУХҮЯ, АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны долдугаар сарын 06-ны өдрийн т/170704 дугаартай Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших МV-007713, MV-007712, MV-004121 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй Их тохойрол нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ хэлэлцсэн ту хай дүгнэлт гарсан байна.

Байгаль орчны нөлөөл лийн нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөв лөгөө зэрэг бичиг баримт батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдэж байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байна. Гуравдугаарт, 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, мөн Туул голд шүүрэлтийн ус нийлүүлэн бохирдуулсан зөрчил гаргасан байна. БОАЖЯ-наас ийм дүгнэлт гаргаж байжээ. Тэд мөн энэхүү шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг үндэслэн “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа ч хүргүүлсэн байх юм. Гэвч энэхүү дүгнэлт, ноцтой гэсэн шалгалтын үр дүн хаана хүрээд гацав. Үнэхээр хяналт шалгалт, хариуцлага гэдэг зүйл хаа хаанаа байсан бол өнөөдөр дөрвөн хүн эрүүл саруул, эсэн мэнд амьдарч байх байлаа. Юутай ч аврагчдын гавьяаг магтсан магтаалын далбаан дор “Эко Алтан Заамар”-ын гэх хэрэг бүдгэрсээр байгааг энд санууллаа. “Эко Алтан Заамар”-ын учруулсан зовлонг мартаж болохгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.