СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

У.Хүрэлсүхэд хязгааргүй хүчтэй нэг жилийн хугацаа байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Баяр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд юу санана түүнийгээ хийж чадах яг бүтэн жилийн хугацаа байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр түүний гарт эрх баригч нам, УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлага бүгд оров. Үүн дээр парламентад сөрөг хүчингүй болох нь цаг хугацааны л асуудал бололтой. Саяхан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийх үеэрээ “Бид хаврын ээлжит чуулганы эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Л.Болд гишүүн сонголтоо хийсэн. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болно гэсэн үг биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Завсарлага авах боломж л алдагдана” гэв.

АН-ын хувьд цаашдын улс төрөө бодсон, элдвээр гоочлуулах шалтаггүй болох гэсэн шийдвэр байх. Тэгэхээр эрх баригчид төсвийн хууль оруулсан ч, татварын хуулийг өөрчилсөн ч сөрөг хүчин завсарлага авахгүй гэсэн үг. Ашиглаж чадвал зөв ч, буруу ч бүх ажлаа ногоон гэрлээр явуулах боломжтой болно. Парламентын гаднаас намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг авсан У.Хүрэлсүх сайдад нөлөөгөө бүрэн тогтоож, нам доторх эсэргүүцлийг дарахад сүүлийн жил гаруйн хугацаа шаардсан юм. Дундуур нь огцруулах гэсэн нэг оролдого гарсан биш эргээд сөрөг хүчнээ парламентад бүлэггүй болгочих нь тэр. . Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр дээр дурдсан хүмүүсийн илэрхийлсэн байр сууриас үзэхэд тов тодорхой байгаа.

Мөн нийслэлийн Засаг даргын сонголтыг хоёр үе шаттай явуулан байж С.Амарсайханыг тавив. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва бас У.Хүрэлсүхийн коммандын хүн гэгддэг. Тэгэхээр өдгөө нам дотор нь түүний өөдөөс эрслэн босох ямар ч хүчин үлдсэнгүй. Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ам яг нийлж явааг ч бодсон тэрбээр энэ улсад өнгөрсөн зуун жилийн турш ховорхон тохиосон эрх мэдэлд хүрчээ. Гаднаас тулгасан тулгалтгүй, дотооддоо зөрчилдөх дайсангүй ийм цагийн цонх удирдагч болгонд тохиолддоггүй. Энэ цагаа хэр ашигласнаар нь Монголын ард түмэн үеийн үедээ Ерөнхий сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүхийг дурсах билээ. Дурсахдаа ч гол нь байгаа юм биш. Одоо эрх мэдэлд хэрхэн хүрснийг нь шүүн ярихад ч хожимдсон. Харин юу хүлээх вэ гэдэг асуулт л үлдэж байна.

Ерөөсөө . Үүнийгээ бас хариуцлагатай ашиглах ч шаардлагатай. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан компанийн удирдлагууд дээр Засгийн газар ажиллагаа явуулах, уул уурхайн лицензүүдийг цуцлах, Салхитаас эхлээд уул уурхайд төрийн ноёрхол тогтоох асуудал олон нийтэд таалагдаж байж болно. Гэхдээ хувийн өмчид халдсан, өмнөх Засгийн газруудынхаа шийдвэрээс зөрсөн энэ үйлдлүүд массын дунд нэр хүнд өргөхийнхөө зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй.

Бүр цаашилбал, энэ мэт нийгэмчлэх бодлого нь монголчууд 30 жилийн өмнө сонгож авсан тогтолцооны зарчмаасаа ухарч байгаа явдал. Ерөнхий сайдыг Монгол маягийн Мадуро болчихоосой гэж олон хүн хүсч байж байж болох юм. Тойрон хүрээлэгчид нь хязгааргүй эрх мэдэл зүүдэлж байгаа бол сөрөг хүчин дараагийн сонгуулиар авч хаяхад нь дарангуйлагч хэлбэрийн дүр төрх илүү амар байх болно. Харин ард түмний нэхээд байгаа шударга ёс бол ажилтай, орлоготой, амар тайван, эрүүл амьдрах орчин юм. Түүнийг биелүүлэх нь төрийн үүрэг. Тэгэхээр .

С.Данзанг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэснээр нь, С.Баярыг Оюутолгойг хөдөлгөснөөр нь ард түмэн дурсана. Шинэ үеийн залуус өмнөхөөсөө тэс өөр үзэл бодолтой, юм үзэж нүд тайлан өсч өндийж байна. Хожим хойно тэд улс төрийн өс хонзон, уралдаан тэмцээн аль нь мэдэгдэхгүй бүрхэг дайсантай тэмцсэн цаг үеийг үнэлэхгүй. Тийм болохоор өнөөдөр ард түмэнд юунд дуртай байгааг биш улс орон юу хожиж үлдэх тэр л ажлыг хийх хэрэгтэй. Гуравдагч хөршүүдэд элэгтэй улстөрчид элдвээр цоллуулан улс төрийн тайзнаас буугаад дуусах нь. Тэдний орон зайг нөхөх нь улам бүр дэлхийн талцал хуваагдлын нэг цул блок болж буй хоёр хөршөөсөө болгоомжлох зүй ёсны шаардлага юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагшлуулж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч чаддаггүй юм гэхэд “давхар дээл”тэй сайд нарын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна.

. Тэр ажил хэний автортой, хэний санаачилга байх нь хамаагүй. Айлын хашааны газар байраар солигдож байх нь гол. Дагаад барилгын ажил “буцалж” мэргэжил, боловсрол эзэмшээгүй иргэд ч өндөр цалинтай ажиллах боломжтой болно.

Уул уурхайг хааж айлгах, хөрөнгө оруулагчдыг үргээж цочоох биш харин уриалан дуудах цаг. Өнөөдөр Монгол Улсад цэвэр ажилчин ангийн хамгийн өндөр цалин, ажлын байрны аюулгүй байдлыг Оюутолгой, Тавантолгойд ажилладаг монголчууд хүртэж байгаа. Уул уурхай, барилгын салбар эд хөгжиж байхад Солонгост хараар ажиллах хүн олдохгүй байсан юм шүү. Харин ч гадаадаас ирж байлаа.

Төмөр зам барьж Тавантолгойн нүүрсээ Хятадад далайцтай худалдах ажлыг хийх авторыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөртөө авах боломж одоо тохиож байна. Энэ бол Оюутолгойг хөдөлгөсөн шиг эдийн засагт үсрэлт авчрах ажил болж үлдэнэ.

Ер нь тэгээд худалдааны чөлөөт бүс байгуулах, казинотой болох бүх зүйлийг эсэргүүцэлтэй тулалгүй хийчих бололцоо бүрдлээ гээд байгаа юм.

Өнөөдөр хэн уран яруу ярьж, үнэн худал нь мэдэгдэхгүй бусдыг гүтгэсэн нь алдаршиж байна. Яагаад гэвэл бидний дийлэнх нь ядуу байгаа болохоор тэр. Ард түмэн хатуу гараар төр удирдах хүнийг хүсээд, эрх чөлөөгөө золиход бэлэн байгаа юм биш. Харин хоногийн хоолондоо санаа зовохгүй амьдарч байвал болох гээд байгаа хэрэг. Төрөөс хулгайлдаг, зөөдөг олон жилийн явдлыг өнөөдрөөр таслан зогсоох хэрэгтэй юу гэвэл тийм. Гэхдээ үүнийгээ хэт улайруулж хөрөнгө чинээтэй болгоныг ээлж дараалан шонд өлгөхөөр ханцуй шамалсан явдлыг их өөгшүүлбэл ханаж цадахаа мэдэхгүй машин болчихдог тохиолдол бий. Дэлхий дээр ийм явдал болсон бэлэн жишээ өчнөөн бий, өнөө ч байна.

Тэгэхээр эрх мэдэлд хүрэхэд хэрэгтэй байсан тэр ажлуудаа гүнзгийрүүлэх хэрэггүй. Ерөнхийлөгчтэй эвтэй явах, ажилд нь хэн ч саад хийхгүй байх Ерөнхий сайдын хугацаа мөнх биш. Үүнийг таахад үзмэрч байх ч хэрэггүй. Цагтаа М.Энхболд, Н.Энхбаяр нар, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёр ч ийм л явсан. Хойтон жил сонгууль болно. Ерөнхийлөгч хүссэн хүсээгүй өөрийг нь дэвшүүлж сонгосон АН-аа бараадна. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч түүнд хүчтэй өрсөлдөгч хэрэггүй. Тэгэхээр улс төрийн эрх ашгийн жад өөр чигт заах хугацаа хүссэн хүсээгүй ирэх юм. Хойтон жилийн хавраас эхлээд сонгуулийн уур амьсгал орно. Тууз хайчилна, туг тойрно. Ажил хэрэг эрүүл саруул ухаанаар явахад нэг жилийн хугацаа үлдлээ гэдэг нь ийм учиртай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.