СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Мартагдсан ертөнц”-ийн мартмааргүй гунигт жишээнүүд...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөговь аймагт байх Тавантолгойн бүлэг ордоос Гашуун сухайт, Ганц модны боомт хүртэл 270 км. Тэдний амьдрах байр нь машин. Тэдэнд уух ус, унтах ор, хоол идэх тавтай газар орон холын мөрөөдөл хэвээр...

Тэдний яриаг нэмэлт, хачиргүйгээр хүргэе.

С.Майхүү-Нүүрсний замд жолоо барьдаг 200 орчим эмэгтэй жолооч нарын төлөөлөл

-Би Шивээ хүрэн-Сэхэ боомтын нүүрсний замд жолоо бариад гурван жил болж байна. Сүүлийн үед эмэгтэй жолооч нар маш ихээр нэмэгдэж байгаа л даа. Шивээ хүрэн-Сэхэ боомт дээр 20-30 эмэгтэй хүн том тэрэг барьж байгаа бол Гашуун сухайт-Ганц модны зам дээр 150 орчим эмэгтэй жолоо барьж байна. Дийлэнх нь ганц бие, өрх толгойлсон ээжүүд.

2019 он гараад биржийн бичиг хүлээгдээд, бүх компаниуд тээвэрлэлт хийх эрхээ Монгол улсаас шинээр авах шаардлага үүсдэг. Тэрнээсээ болоод нэг сарын 3-4-нийг хүртэл бид Хятадын талаас Монгол руугаа орж чадаагүй.  Тэгээд жолооч нар хашааны хаалган дээр цуглаад гаръя гэдгээ илэрхийлсэн. Тэр үед би ирэнийхээ үүргийг гүйцэтгээд

Уг нь бид тэнд ямар нэгэн бослого гаргаж үймээн самуун тариагүй, хэн нэгнийг зодож занчаагүй, хэн нэгний машиныг эвдэж сүйтгээгүй, зүгээр л 200 жолооч цуглаад Монгол руу минь гаргаад өгөөч гэсний төлөө л намайг хорьсон.  Хамгийн их гомдсон зүйл нь монголын төр иргэндээ л төмөр нүүрээ харуулдаг юм байна лээ.

А.Алтангэрэл - Нүүрсний замд дугаарлаж байхдаа даралт харваж хөдөлмөрийн чадвараа алдсан

-Шивээ хүрэн-Сэхэ боомтын замд нүүрс тээвэрлэдэг “Дөрвөн зам транс” ХХК-д ажиллаж байсан.  “Дөрвөн зам транс” ХХК нь хятад эзэнтэй боловч монгол компани. Ер нь ихэнх компани монголд бүртгэлтэй боловч дандаа хятад эзэнтэй байдаг. Уг нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажиллаж байсан ч  Би нэгэнт насгүй болсон нь тодорхой. Би мөнгө авах гээд яваад байгаа ч юм биш. Осол аваарт орсон хүнтэй хүн ёсоор хандаж, яаж ийж байгааг минь асуухын оронд доромжилж, дорж үзсэнд нь гомдолтой байна. /А.Алтангэрэл гуай сайн ярьж чадахгүй учир түүний өмнөөс “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Нямжав ярьж өгөв/

Х.Чулуунбаяр-Нүүрсний замд осолдож хоёр хөлгүй болсон

-Би Тавантолгой-Гашуун сухайтын замд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 9-р сард зам тээврийн осолд орж хоёр хөлгүй болсон. Хоёр охины хамт амьдардаг. Би хятад хүний машин барьдаг байсан. Ямар ч гэрээ, контракт хийхгүй явж байгаад аваарт ороод хаягдчихаад байна. Осолд орж тахир дутуу болсноос хойш эхнэр хаяад явсан. Хаана хандахаа мэдэхгүй байж байтал “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ыг М.Нямжав гэж дүү байгуулаад явж байгаатай нэгдээд байгаа минь энэ л дээ.

Ж.Туул – Нүүрсний замд машиндаа шатаж нас барсан жолоочийн гэргий

“Омог цагаан шонхор” гэдэг компанийн машиныг жолооддог байсан. Тухайн үедээ компани нь ямар ч тусламж, дэмжлэг үзүүлэхгүй болохоор нь бид Оюутолгой компаниас тусламж гуйж арьс нөхөх хагалгаанд орсон. Хэрдээ удаан тэссэн. 95 хувийн түлэгдэлтэй хүн манай улсад тийм удаан амьдарсан түүх байхгүй юм билээ. Дахиад арьс нөхөх хагалгаа хийлгэх гэсэн нөөц арьс нь манай улсад байгаагүй учраас хэвлэлийн хурал хийж хүмүүсээс тусламж гуйх гэсэн боловч “Омог цагаан шонхор” компаниас ярьж “компанийн нэр хүндэд халдах гэлээ, ингэвэл та нартай өөрөөр ярина шүү” гэсэн.Гэтэл манай нөхөр амьд байхдаа “кабин халаагчнаас гал гарснаас болж шатсан” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр компани бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодуулсан хариуцлагаа хүлээхгүй байна...

Тэд өөрт тохиолдсон зовлонгоо ярьж бусдаар өрөвдүүлэх гэсэндээ бус дахиад олон залууст ийм зүйл бүү тохиолдог. Төр засаг нь иргэдээ анхааралдаа авч, хүн ёсоор ханддаг болоосой хэмээн хүсч нэгджээ. Түүний төлөө М.Нямжав гэх залуу “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ыг байгуулан ийнхүү ажиллаж эхэлжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Авто тээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох газрууд “энэ замд амьдрал өөр болсон, хөдөлмөрийн гэрээгүй компани ажиллуулахгүй, нийгмийн даатгал төлөхгүй компанийг нүүрс тээвэрлүүлэхгүй болсон” хэмээн “уран донгоддог” ч өнөөдөр бодит байдал бахь байдгаараа байгааг эдний яриа бэлхнээ батлах ажээ...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.