Кока-Кола компани жилд гурван сая тн хуванцар хог хаягдал, минутад 200,000 ширхэг хуванцар сав ялгаруулдаг гэдгээ олон нийтэд зарлажээ. Тус компанийн зүгээс бусад аж ахуй нэгжүүдэд хандан хуванцар хог хаягдлынхаа үнэн бодит мэдээллийг олон нийтэд танилцуулахыг уриалж үлгэр жишээ болсон юм.
Хуванцар хог хаягдлыг эсэргүүцэн тэмцэж буй Эллен МакАртур томоохон компани, Засгийн газруудад хандан өөрсдийн ялгаруулж байгальд гаргадаг хог хаягдлын хэмжээг ил тод болгох аян өрнүүлээд байна. Кока-Кола нь өөрсдийн ялгаруулдаг хуванцар хаягдлын хэмжээг олон нийтэд зарласан Mars, Nestle, Danonce зэрэг олон улсын 31 компанийн нэг боллоо.
Эх дэлхийгээ хуванцраас ангижруулахын тулд явуулж буй Эллен МакАртурын кампанит ажлын хүрээнд нийт 150 компани, аж ахуйн нэгж нэгдэхээ мэдэгдсэн ч одоог хүртэл мэдээллээ олон нийтэд танилцуулаагүй байгаа аж.
Хуванцар хог хаягдлыг багасгах аянд нэгдсэн компаниуд
-Шаардлагагүй хуванцар савлагаа, нэг удаагийн гялгар уутнаас татгалзаж дахин ашиглаж болох уут савлагаа хэрэглэх
-Ирэх 2025 он гэхэд дахин боловсруулсан уут савлагааг хэрэглэж шинэчлэх
зэрэг алхмуудыг авч хэрэгжүүлэх юм байна.
Эх сурвалж: www.theguardian.com