СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэвсэглэсэн этгээдүүд сургууль руу халджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Бразилийн Сан Пауло хотын ойролцоо байдаг Сузано сууринд зэвсэгтэй хоёр этгээд сургууль руу халдлаж найман хүн амиа алджээ.

Юүдэнтэй цамц өмсөж зэвсэг барьсан этгээдүүд сурагчид болон Рауль Бразил сургуулийн ажилтнууд руу гал нээж эхэлсэн байна.

Амь үрэгдсэн хохирогчдын дунд таван сурагч, сургуулийн хоёр ажилтан байгаагийн зургаа нь хэргийн газарт амиа алдаж, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ.

 

 

Сузано суурингийн цагдаагийн газраас гэмт этгээдүүд халдлага үйлдсэнийхээ дараа нэг нэгийгээ корридорт буудаж хороосон байна.

Гэмт этгээдүүд сургуулийн хашаанд гал нээж, хэл шинжлэлийн төв рүү орсон байна.

Сан Пауло мужийн захирагч халдлагын дараа гурав хоног гашуудал зарлажээ.  

 

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.