СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Холливудын одод ямар аргаар залилан хийдэг вэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Дэлхийн шилдэг их дээд сургуульд оруулж өгнө хэмээн энгийн иргэдийг залилдаг үйлдлийг зөвхөн залилан мэхлэгчид хийдэггүй. Хэний ч санаанд оромгүй хүмүүс буюу холливудын одод, олны танил хүмүүс, CEO нар, коллежийн элсэлтийн хорооныхон ийм төрлийн залилан хийдэг нь сүүлийн өдрүүдэд дэлхий нийтэд сенсааци тарьж байна

АНУ-ын Массачусетс мужийн шүүхээс энэ хэрэгт холбогдуулан нийт 50 гаруй хүнд хэрэг тулгаж байгаа юм. Буруутгагдаж байгаа хүмүүсийн дотор телевизийн салбарын 2 од, томоохон CEO нар, коллежийн шилдэг дасгалжуулагчид багтжээ.

Үйлдэгдсэн хэргийн хувьд олонд нэр хүндтэй, хөрөнгө мөнгөтэй, нэр алдартай тэдгээр эрхмүүд нь хүүхдүүдээ АНУ-ын топ коллеж, их сургуулиудад элсүүлэхийн тулд ихээхэн хэмжээний авлига өгсөн, авсан явдал юм.

Нэгдсэн улсын хамгийн том сургуулиуд нэр холбогдоод буй уг хэргийн ард 25 сая орчим ам.доллар яригдаж буй

Хэрэгт холбогдоод буй Холливудын 2 том алдартан гэвэл “Desperate Housewives” цувралын жүжигчин Фелисити Хаффман, “Full House”, “Fuller House” цувралын жүжигчин Лори Лоуфлин нар юм.

Шүүх бүрэлдэхүүнд очоод буй хэргийн материалаас үзэхэд,

• Коллежийн элсэлтийн шалгалтын ажилтнуудад авлига өгч, хуулах, шифи авах боломжийг олгосон
• Тамирчин биш, спортын мундаг авьяастай бус хүүхдүүдийг шилдэг тамирчин мэтээр дасгалжуулагч нар тодорхойлж, сургуульд шалгалтгүй элсүүлснийхээ төлөө авлига авдаг байсан
• Хандивын байгууллагаар дамжуулан авлигын мөнгөө цэвэрхэн өгч авалцдаг байсан
• Томчуудын хүүхдүүд өөрсдөө элсэлтийн шалгалтанд орохгүйгээр, тэдний оронд өөр хүүхдүүд шалгалтыг нь өгч, шалгалтын хорооныхон түүнийг нь дарж өнгөрдөг
• Шалгалтын дүн, оноо, тамирчин болох магадлалтай хүүхдийн спортын амжилт зэргийг хуурамчаар үйлддэг

Дээрхи хэрэгт холбогдуулан нийт 33 эцэг эх, 13 дасгалжуулагч, бусад албаны хүмүүсийг шалгаж байна. Нэр холбогдоод буй томоохон сургуулиуд нь Yale, Стенфорд, Жоржтаун, Бостоны их сургууль, UCLA, USC, Техасын их сургууль болон Wake Forest-ын их сургуулиуд багтжээ. Гэхдээ дээрхи сургуулиудыг гэхээс илүүтэйгээр, тус сургуульд ажилладаг болон ажиллаж байсан дасгалжуулагч нарыг шалгаж байгаа юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.