Бусан-Улаанбаатар чиглэлд өнөөдөр 13.00 цагт хөөрөх ёстой байсан МИАТ компанийн ОМ224 онгоц түр саатаад байна. МИАТ компаниас энэ талаар лавлахад "Улаанбаатар хотын салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул түр саатаад байна" хэмээлээ.
Салхины хурд буурч, онгоц буух зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэнгүүт, нислэг хэвийн үйлдэгдэнэ гэж мэдээллээ.