СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын байгаль хамгаалагчид Эгийн голын УЦС-ын асуудлаар ЮНЕСКО-д хандлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд цутган, улмаар Байгаль нуурт цутгадаг Эгийн гол дээр монголчууд Усан цахилгаан станц барих гэж байгаатай холбгдуулан Оросын байгаль хамгаалагчид ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд орсон нуураа хамгаалах үүднээс ЮНЕСКО-д хандсан байна.

“Монголчуудын ажиллагаа Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлөх гэж байгаагаас бид ЮНЕСКО-гийн дэлхийн өвд хоёр ч удаа хандсан. Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар монголчууд ажлаа эрчимжүүлж байна гэж үндэслэл бидэнд хангалттай байна” гэж Оросын “Хил хязгааргүй гол ус” байгууллагын тэргүүн Александр Колотов хэлснийг ТАСС агентлаг лхагва гаригт дамжуулжээ. Колотов бас монголчууд тендер зарласан, гэхдээ энэ нь нууц болохоор тодорхой мэдэж болохгүй байна гэсэн байна. Тэд өөрсдийн илгээлтдээ УЦС барих төлөлөлгөөг хэлэлцэхэд монголчууд Оросын талыг заавал оролцуулах ёстой гэжээ.

Х.Өлзий

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.