СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол улсын Ерөнхий прокурор 00 дотроо л эрх чөлөөтэй байдаг уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх өнгөрсөн Даваа гаригт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон билээ. Тэрээр энэ үеэр нэгэн ноцтой асуудал дэлгэсэн нь гэх агуулга байв.

Тэрээр уг яриандаа:

-“Намайг 07-р сарын 08-нд яллагдагчаар татсан. Тэр үед би Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав дээр очсон. Манай намын, миний нэг найз ухаантай хүн шүү дээ. Тэгээд очтол Д.Дорлигжав:

-Чи хэрэг хийгээгүй юу?  Хийгээгүй. Тэгвэл хэрэг үүсгээд ингээд явж байгаа юм байна. Шалгах үүрэгтэй... гээд намайг сэмхэн дохиж байгаа юм. Тэгэнгүүт нь арынхаа өрөө рүү орж ярих гэж байгаа юм байна гэж би бодохгүй юу. Гэтэл жорлонгийнхоо өрөө рүү ороод, усаа гоожуулж байгаад мань хүн надад хэлж байгаа юм.

-Чи Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой тохируулахаас өөр гарц байхгүй Л.Гансүх ээ.

-Юу тохируулах юм?

-Чи тэр Н.Алтанхуягтаа л очиж хэл л дээ.

-

Ерөнхий прокурорыгоо АТГ-ын Гүйцэтгэх ажиллагааны дарга нь чагнаж байна шүү дээ. Уг нь бол Ерөнхий прокурор нь үг дуугүй эрүү үүсгэх ёстой л доо. Тэгэхээр тэр хүн хэний визээр мундаг чагнаж байна гэхээр Ц.Элбэгдоржийн л виз байж таараа шүү дээ.

Тэгэнгүүт нь би Н.Алтанхуяг дээр гүйгээд очлоо. "Хүүш Д.Дорлигжав ийм юм ярьж байна" гээд. Гэтэл,

Тийм чухал юм уу гэтэл,

- гэсэн.

Ийм л юм болсон.  Өөрөөр хэлбэл, ТЕГ гэдэг чинь Ц.Элбэгдоржийн шууд удирдлагаар Ерөнхий прокуророо чагнадаг байгууллага байсан байгаа юм. Ц.Элбэгдорж Б.Хурц хоёр л бүх юмыг барьж байна гэсэн үг” гэж ярьсан. 

Л.Гансүхийн уг ярианаас ТЕГ-ын дарга Ерөнхийлөгчийн шууд удирдлаганд байдаг, тэгэхдээ бүр Ерөнхийлөгчийн хувийн өс хонзонгийн асуудлыг ч шийдвэрлэхээр ажилладаг болохыг анзаарч болно.

Мөн УПЕГ нь ч мөн тэдний хараа хяналтанд байдаг болохыг мэдэж болох ажээ. Тиймээс Прокурор нь жорлондоо орсон хойноо л эрх чөлөөтэй байж болох уу гэх асуулт гарч байна. Харин энэ асуултанд чухам хэн хариулт өгөх бол? Цаг хугацаа юу?  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.