СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Зоригийн аллагыг захиалагч нь Ц.Элбэгдорж байж болох үндэслэлүүд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъяны өнөөдрийн "Зууны мэдээ" сонинд бичсэн "Улс төрийн аллага-2" нийтлэлийн "С.Зоригийн аллагыг захиалагч нь Ц.Элбэгдорж байж болох үндэслэлүүд" бүлгийг хүргэж байна.

 

С.Зоригийн аллагыг захиалагч нь Ц.Элбэгдорж байж болох үндэслэлүүд    

-е. Би “яг өнөөдрийнх шигээ” гэдгийг жаахан тодруулъя… Нэг үгээр хэлбэл  Ерөнхийлөгч болохын тулд шударга ёсыг амлаж байсан Элбэгээ биш болсон. Тиймээс Ерөнхийлөгчийг хугацаанаас нь нэг өдрийн өмнө ч болов огцруулах юмсан гэдэг давалгаа үүсээд байлаа…

-Тухайн үед найз Да.Ганболдыгоо Ерөнхий сайд болгохоор долоон удаа зүтгүүлсэн чинь Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан. Тэгээд Ерөнхий сайдад яах аргагүй нэр дэвших хүн С.Зориг болсон юм. С.Зоригийг бол Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжинэ гэдгээ С.Баяраар дамжуулаад амлачихсан. Маргааш Ерөнхийлөгч дэмжвэл С.Зориг маань Ерөнхий сайд болоод төрийн тусгай хамгаалалтад орчихно…

-. Нэг үгээр хэлбэл Ц.Элбэгдоржийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гарч ирэх байлаа.

-С.Зориг Ерөнхий сайд болчихвол тухайн үеийн ноцтой асуудлууд Эрдэнэт, Эгийн голын усан цахилгаан станц… гэх мэтийг шударгаар шийдэж хэсэг бүлэг хүмүүсийн голыг харлуулах байсан байж болох юм.

-н. АНУ-ын иргэн, ялтан Ж.Капла-д Монголын олон хууль тогтоомжийг зөрчин уучлал үзүүлээд, татварын 35 тэрбум төгрөгөө ч авалгүй явуулж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газартаа тагнуул орогнуулж байж баригдахаараа уг хүнд арван хэдэн жилийн ял оноогоод өнгөрсөн.

-Ц.Элбэгдоржийн гэмт үйлдэл зөвхөн үүгээр зогсохгүй,түрүү улсын нууц задруулан, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц хэрэг үйлдэснээ аргалж ял шийтгэлгүй үлдсэн.

-. Өнөөх , “С.Зоригийг М.Энхсайхан алсан” гээд телевизээр хашгирч байсан “боевик” Билэгт, хүчний бараг бүх байгууллагыг удирдсан. Одоо юу бодож сууна?!

-Ц.Элбэгдорж сайндаа ч биш, Б.Хурцыг Германы шоронгоос суллуулахын тулд А.Меркельд амласан амлалтаа биелүүлэхийн тулд Монголын хөрөнгө мөнгийг үл хайрлан АСЕМ-ыг зохион байгуулж, дундаас нь бүлэглэлийнхэн хэдэн зуун тэрбум төгрөг хувааж завшсан. Энэ хэргийг толгойлогч нь Ц.Элбэгдорж. Худал тайлбар хийгээд л явж байгаа…

 Нийтлэлийн үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.